Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэе.
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд Covid-19-ийн 390 тохиолдол нэмж бүртгэгджээ. Халдварын 187 нь Улаанбаатар хотод, 203 нь хөдөө орон нутагт батлагдсан байна.
Халдварын улмаас 2835 хүн эмнэлэгт, 9452 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа аж. Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 716 нь хүүхэд, 172 нь жирэмсэниИргэдийн биеийн байдлыг үнэлбэл 42 нь нэн хүнд, 229 нь хүнд оноштой байна.
Орон нутгийн хувьд 16 аймагт халдвар бүртгэгдэж, улсын хэмжээнд нас баралт бүртгэгдээгүй аж.