Европын холбооноос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарыг хоригийн жагсаалтад оруулах болсон талаар Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок мэдэгдэв.
Тэрбээр "Бид хориг шийтгэлийн жагсаалтад зөвхөн түрэмгийллийн алхмууд бэлтгэсэн олигархи, хууль тогтоогчдыг оруулаад зогсохгүй. Бид Ерөнхийлөгч Путин, Гадаад хэргийн сайд Лавров нарыг хоригт оруулна" гэж нэмж хэлжээ. Францын Сангийн сайд Бруно Ле Майр Европын холбоо Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай хэлэлцэж байна.
Эх сурвалж: ТАСС
Холбоотой мэдээ