Мьянмарын арми агаараас цохилт өгч, цэргээ байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

Мьянмарын арми агаараас цохилт өгч, цэргээ байршуулжээ

Мьянмарын арми агаараас цохилт өгч, цэргээ байршуулжээ

Мьянмарын арми тус улсын зүүн хэсэгт босогчдын эсрэг агаараас болон их буугаар цохилт өгч, цэргээ байрлуулжээ. Энэ талаар Мьянмарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, олон мянган хүн дүрвээд байна. Тодруулбал, Кая мужийн Нан Мэй Хон тосгоныг Пүрэв гаригаас хойш хоёр өдөр дараалан бөмбөгджээ. Энэ тосгон нь Тайландтай хил залгаа бөгөөд хунтын дэглэмийг эсэргүүцдэг бүлэглэлүүдийн нэг болох Каренни үндэсний хамгаалалтын хүчнийхэн хэдэн сарын турш цэргүүдтэй сөргөөцөлдөж буй юм.

Мьянмарын Цэргийн зөвлөлөөс энэ талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд төрийн мэдээллийн хэрэгслүүд ч чимээгүй байна. Нан Мэй Хон тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Free Birma Rangers” хэмээх тусламжийн байгууллага байшингууд шатаж байгаа бичлэг болон ойролцоох их бууны дэлбэрэлтийн талаар анх мэдээлжээ.

Каренни бүлэглэлийг үүсгэн байгуулагч Дэвид Юбанк "Өнөөдөр 2022 оны хоёрдугаар сарын 24-нд дахин бөмбөгдлөө. Мөн энд миномётын болон явган цэргийн довтолгоо болж буй учир мянга мянган хүн зугтаж байна" гэж зурвас илгээсэн байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн Лхагва гаригт хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Түүнчлэн “Myanmar now” хэвлэлийн байгууллага өөр нэг тосгонд онгоцны халдлагад өртөж гурван хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна.

Каренни үндэсний хамгаалалтын хүчнийхэн тэдгээр хохирогчдын талаарх мэдээллийг баталж чадаагүй ч Лхагва гаригаас хойш мөргөлдөөн болоод буй нь үнэн гэжээ. Кая мужид мөргөлдөөний улмаас дор хаяж 90 мянган хүн дүрвэсэн байна. Хүний эрхийн байгууллагууд цэргийнхнийг энгийн газар нутагт зүй бусаар хүч хэрэглэсэн гэж буруутгажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж