"Чанаргүй зээл олгоход нөлөөлсөн албан тушаалтныг чөлөөлнө"

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

"Чанаргүй зээл олгоход нөлөөлсөн албан тушаалтныг чөлөөлнө"

"Чанаргүй зээл олгоход нөлөөлсөн албан тушаалтныг чөлөөлнө"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ.

Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч байгаа аж. Тус банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Улстөрчдийн нөлөөгөөр Хөгжлийн банкинд ажилд томилогдсон хүмүүсийн зарим нь өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох мэдэгдэх хуудас АТГ-аас ирүүлсэн. Энэ дагуу ажлаас нь чөлөөлж байна” гэлээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкинд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж