Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөн хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцов.
Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп Монголын Улсын Ерөнхийлөгчид болон нийт Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хөгжил цэцэглэлийг ерөөв.
Элчин сайдын яам