Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу? | News.MN

Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлж байна уу?

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тасганы овоонд “Богд Зонхова” бурхны хөшөө барьж буй. Бурханы хөшөөг барихад 2022 оны улсын төсвөөс 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг төсөвлөснийг олон нийт эсэргүүцэж, тэтгэврийн нэмэдлээр төсөвт тодотгол хийхдээ уг санхүүжилтийг царцаасан. Гэвч барилгын ажил үргэлжилсэн хэвээр байгаа юм. Тиймээс санхүүжилт нь хаанаас,  барилга хариуцагч компани ямар мөнгөөр уг хөшөөг барьж байгааг сурвалжилсан юм.

Тасганы овоог битүү хашаалж, барилгын ажил ид өрнөж байна.  Хаалгаар нь машины орсон гарсан мөр тод харагдана. Хашааны дээгүүр өнгийж харвал манаач болон хариуцсан эзэн харагдсангүй.  Харин гадаа үүдэн хэсэгт хамгаалалтын машин, хүмүүс зогсож харагдлаа. Тэд өөрсдийгөө барилгын компанийн ажилчид биш, энэ бурханы хөшөөтэй огт хамааралгүй гэлээ.

Биднийг очиход хашаан дотор сайжруулсан шахмал түлш олноор өрж тавьсан бөгөөд барилгын материал хавтангаас гадна ууттай юмс ч буулгасан харагдав. Барилгын ажил одоогоор явагдаагүй ч үргэлжлэх нь илэрхий.

"ТАМГА ТЭМДЭГ НЬ ГАНЦХАН ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙХАД МАНАЙ КОМПАНИ БИШ ГЭДГИЙГ ЦАГДАА ШАЛГААД  ТОГТООЖ ЧАДААГҮЙ"

Төслийг гүйцэтгэгч “Зарт Өргөө” ХХК. Гэвч тус компанийн захирал Б.Гэрэлмаатай холбогдоход компаниа уг төсөлтэй холбоогүй, дансаар нь ямар нэг гүйлгээ ороогүй гэдгийг онцлов. Тэрбээр БСШУ яаманд ажилладаг болох нь дуулиан анх дэгдэх үед илчлэгдэж байв.  “Зарт Өргөө” ХХК захирал Б.Гэрэлмаа энэ асуудлаар цагдаад хандсан ч ямар нэг шийдтэй хариу сонсоогүй болохоо бидэнд хэлсэн юм.

-Танай компанийн үйл ажиллагаа яг хэзээнээс зогссон бэ. Хэрэв танай биш юм бол яагаад заавал Зарт Өргөө гэсэн нэрээр энэ төслийг үргэлжлүүлсэн юм бол?

-Миний хувьд төрийн албан хаагч. Сүүлийн хоёр жил манай компани үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэв хүмүүсийг цалинжуулж, ажиллаж байсан бол татварын тайлан өгнө. Covid-19 гарснаас хойш Х тайлан ч өгөөгүй. Бичиг баримтаар нь шүүгээд үзсэн ч болно. Ийм том хэмжээний төсөвтэй төсөл авдаг байсан бол ийм цалин аваад ажил хийгээд явах шаардлагагүй шүү дээ. Өнгөрсөн жил сайтууд дээр гарсан мэдээллийн мөрөөр энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа хэргийг шалгаад прокурорт шилжүүлсэн ч гэмт хэргийн шинжгүй гээд хаасан.

Банкны данс, байгууллагын данс, хамтран эзэмшигч гээд бүх хүмүүсийн дансны хуулгыг цагдаа мэдээж шалгасан байх. "Зарт Өргөө" компанийн нэр дээр нэг ч төгрөг орж ирээгүй. Хэдэн жилийн өмнө компаниа зарах уу, нэрийг нь худалдаж авъя гэж хүн ярьж ч би зараагүй.

-Таны нэр дээр бүртгэлтэй байгаа бусад компаниуд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-“Зарт Өргөөг” компаниас гадна хоёр, гурван компанитай гэх мэдээлэл худал. Талийгаач нөхөртэйгөө үүсгэн байгуулсан ганц л компани надад бий. Тэр нь “Зарт Өргөө” ХХК. Харин нөхрийн нэр дээр “Застсан” гэсэн компани байсан. Энэ компани бол надтай огт хамааралгүй.

-Таны ярьж байгаа үнэн бол өөр хүмүүс таны компанийн нэрийг нь  хууль бусаар ашиглаж улсын төсвөөс санхүүжилт авахаар оролдсон гэсэн үг үү?

-Тийм л болж таарлаа. Миний хардаж байгаагаар ижил нэртэй компани нээсэн том эрх ашиг энэ хэргийн ард байгаа байх. Тайлан гаргаагүй олон жил болсон, эзэмшигч нь олон хүний танил биш учраас манай компанийн нэрийг ашигласан байж болно. Би Улсын бүртгэлийн ерөнхий газраас ч асуусан. Компани үйл ажиллагаа явуулаагүй ч эзэмшигчийн нэр, тамга тэмдэг солихыг зөвшөөрөөгүй тохиолдолд компанийн эзэн солигдох боломжгүй.

Надад байгаа тамга бол хүчинтэй. “Богд Зонхова”-гийн суурийг нь тавиад барилгын ажлыг нь эхлүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болно, компанийн тамга заавал шаардагдана. Тиймээс үүнийг нягталж, тодруулж өгөөч гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч энэ хэргийг хэрэгсээгүй.

-Гүйцэтгэх захирал Г.Сансармаа гэгч хүн энэ асуудалд холбоотой байж болох уу. Тамга болон компанийн нэрийг нь танд мэдэгдэлгүйгээр ашиглуулсан байж магадгүй юм?

-Татан буулгаагүй, дампуураагүй, тамга тэмдэг нь хүчин төгөлдөр байхад эзэмшигчээс бусад нь эрх шилжүүлэх боломж хуульд байдаггүй. Үүсгэн байгуулагч татан буулгаж, бусдад зарж, шилжүүлж болно гэсэн үг. Г.Сансармаа гэдэг хүн бол энэ хэрэгт хамааралгүй. Би энэ хэргийг санаатай болон санамсаргүй байдлаас болж нээсэн ижил нэртэй компанийн хийж байгаа ажил. Ард нь эрх ашиг, мөнгө яригдаж байгаа л гэж хардаж байна.

"ЗУРАГ ТӨСӨЛ БИЧИГ БАРИМТ ДУТУУ ШАЛТГААНААР СОЁЛЫН ЯАМ ТЕНДЕР ЗАРЛААГҮЙ"

Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй. Өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй гэдгээ мэдэгдсэн. Хуулиар заасны дагуу зураг төсөл болоод төсвийн тухай хуулийн шалгуурт нийцэхгүй байсан учраас яамнаас тендер зарлаагүй. Бичиг баримт бүрэн, хуульд нийцсэн бол мэдээж үйл ажиллагаа явуулна. Одоо бол энэ төсвийн үйл ажиллагаа яамнаас тусдаа асуудал. Санхүүжилт болоод бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр огт оролцохгүй. Магадгүй санхүүжилтийн хувьд гандангаас гаргах боломжтой. Тиймээс бусад холбогдох газраас асуух нь зөв гэсэн юм.

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ: САНХҮҮЖИЛТИЙН ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙГАА

Барилгын ажил өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын сүүлээс эхэлж, олон нийтийн эсэргүүцэл маргаан гарахад зогссон. Гэхдээ бүрэн биш. Харагдах байдлын хувьд ажил явуулаагүй ч шаардлагатай материалыг татан авсан хэвээр байна. Төсвийг нь царцаасан ч төслийг өөр хэн нэгэн санхүүжүүлж үргэлжлүүлэх эрх нээлттэй. Тиймээс тус төслийг бурхан шашинтны төв санхүүжүүлж ажлыг үргэлжлүүлэх эсэхийг асуулаа. Гандангаас өгсөн мэдээллээр “Мэдээлэл өгөх боломжгүй. Санхүүжилтийн хувьд ярилцаж байгаа. Одоогоор  тус төслийг санхүүжүүлээгүй байна. Гэхдээ мэдээж бурхан шашинтны төв учраас тус ажлыг дэмжихийг үгүйсгэхгүй” гэв. Тэгэхлээр төслийг санхүүжүүлэх эзэн байгаа ч ажил гүйцэтгэх хариуцагч компани байхгүй болж таарав.

ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ НИЙСЛЭЛЭЭС 2014 ОНД БОАЖЯ-Д ОЛГОСОН

Тасганы овоон дээр "Богд Зонхова"-г барьж буй уг газрыгнийслэлээс 2014 онд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай олгожээ. Тодруулбал, одоогоос найман жилийн өмнө нийслэлийн Засаг даргын А-55 дугаар захирамжаар шилжүүлсэн байна. Гэтэл цэцэрлэгт хүрээлэн биш бурханы хөшөө баригдаж эхэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон. Тэр тусмаа хуурамч компанийн нэрээр “Богд Зонхова”-г үргэлжлүүлэн барьж байгаа нь анхаарал татаж буй.  Төсөл хариуцагч компани нь мэдэхгүй, гүйцэтгэгч компани нь цагдаад өгсөн байтал барилга баригдсаар байгаагийн цаана хэний ямар эрх ашиг бийг хуулийнхан шалгаж тогтоох ёстой юм.  Хэдийгээр энэ оны төсөвт суулгасан 32 тэрбумыг төсвийг тодотголоор царцаасан ч ирэх жилээр татвар төлөгчдийн мөнгөөр "Богд Зонхова"-г барихгүй гэсэн баталгаа алга байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-28 213.87.89.5

))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

иргэн 2022-02-28 103.212.118.194

Ингэж аваан пм бариж яах гээд мухар сүсэгт автаад байгаа юм.????!!!!Энэ тэнэг юмны оронд ганц метроны зам хийгээд ,метроо яуулаач!!!!! Эд нариг зогсоож хариуцалга арга хэмжээ аваач Хүрэлсүхээ!!!!!!!!! амьд хүнээ хайрла – чулууг бүү хайрла энэ чинь амьсгалгүй учраас ямар ч хэрэггүй !!!!!!!!мухар сүсэг – мунхаг болгоно!!!!!!!хүн хүнээ хайрлавал – тэр чинь амьдрал хайр л өөрчилт өгнө !!!!!!!!!!

Avatar

Зочин 2022-02-28 103.10.21.233

Манай ерөнхийлөгч амьдуу иймхэн юм зогсоож чадахгүй яасан суга юмбээ

Avatar

Зочин 2022-02-28 103.80.210.183

Ер чинь гадаадад явахаас бусад үед үргэлжийн хагас үхлээр үхлүүт байдаг хүн дээ.

Avatar

иргэн 2022-02-28 103.212.119.199

тэр барьж байгаа хөрөнгө гаргаж байгаа хүмүүс ил тод бид хийж байна гээд ил гараад хийл дээ. Хулгайч шиг нуугдаад байх хэрэггүй шүү дээ хулгхйч биш л бол…

Avatar

Иргэн 2022-02-28 64.119.27.102

Монгол улсд олныг мухар сүшгээр мунхруулж , мөнгө эд хөрөнгөд шунасан , ард олонд элбэрэл буянгүй шашныг дэлгэрүүлж авалгал хээл хахуультай сүлбэлдсэн буруу урсгалтай шарын шашингийн эсрэг нийтээрээ тэмцэх цаг болсон.

Avatar

Зочин 2022-02-28 202.9.46.11

Улсын төсвөөс бариагүй л бол яадгийм. Нэг арзайж сэрзийсэн барилгын суурь байж байснаас бушуухан бариад дуусгаг л дээ. Хувийн хөрөнгөөр баривал баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, бидэнд ямар хамаа байна аа.

Avatar

Зочин 2022-02-28 103.80.210.183

баян хүн чинь улсын төсвөөс хулгайлж, нуусан мөнгөө цайруулах гэж ингэж байгаа юм.: өөрийнхөө юмыг ийм зүйлд зарах тийм сүрхий өгөөмөр хүн байхгүй шүү.

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2022-02-28 64.119.29.63

ЭНЭ ТАСГАНЫ ОВООН ДЭЭР БАРИГДАХ ГЭЖ БАЙГАА СЭРЭГ ДҮР БАРИМАЛЫГ ЮУНД НЬ ИНГЭЖ ГООЧИЛООД БАЙГАА УЛС ВЭ? ЭНЭ ОВООН ДЭЭР ХЭН НЭГНИЙ ХУВИЙН ХЭЛБЭР ГАЛБИРГҮЙ ЦЕМЕНТЭН АГУУЛАХУУД ЦУТГАЖ БАЙХААР ХҮН БҮХНИЙ СЭТГЭЛД АЯТАЙ БАЙХ БОГД ЗОНХОВ -Н ГЭГЭЭН ДҮР ТӨРХ СҮНДЭРЛЭЖ БАЙХ НЬ ХЭНД Ч МУУ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ БИЛЭЭ. ИЙМД ЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЯМАР НЭГЭН АРГААР УЛАМ САЙХАН СҮНДЭРЛҮҮЛЭХ НЬ БҮХ МОНГОЛЧУУДАД БУЯНТАЙ ҮЙЛ БОЛЖ ТҮҮНИЙ ҮРИЙГ ХҮРТЭХ НЬ ДАМЖИГГҮЙ БИЛЭЭ… УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

Avatar

................ 2022-02-28 202.9.41.149

Баярлалаа

Avatar

Баяд хүн 2022-02-28 202.9.40.187

Чойжилсүрэн гэгч хулгайч бариулж бга гэсээн. Хулгай хулхи их хийсэн хүмүүс буян үйлдэж бга царай нь гэсээн

Avatar

Зочин 2022-02-28 103.80.210.183

үтэр там руу шидүүлээсэй. удах тусам улам их нүгэл үйлдмүй.

Avatar

👶👴👵🙍‍♂️🙍‍♀️🇲🇳🇲🇳 2022-02-28 202.21.108.29

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ..ЭМНЭЛГИЙН ГАЗАР БОЛГОО❗НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ТУШААЛ БУУЛГААЧ ‼️ 😠

Avatar

Уншигч 2022-02-28 64.119.23.102

Бүхнийг харлуулна. Өөрсдийн, хөрөнгөөр баривал бариг л дээ

Avatar

Зочин 2022-02-28 64.119.21.208

олон юм ярьдаг авгай бас сэтгүүлцэнцэр 2 юмаа

Avatar

Нэгэн ахмад. 2022-02-28 202.9.46.159

Улсын төсвөөс мөнгө авалгүй барьж бүтээх гэж оролдож байгаа бол бүр л сайн биз дээ. Аль болгоныг бид дандаа хардаж сэрдэж амьдрах ч билээ. Олны нүднээс далд банкийг хоосортол цөлмөж идэгсэдийг харсаар л байна… Харин ч хэн бүхний нүднээ ил байх энэ нэгэн бурханы цогцолборыг бүтээх гэсэн сэтгэлтнүүд бол тэдний дэргэд ёстой цагаан мөрөөр буян хийгчид юм даа гэх бодол төрлөө.

Avatar

Зочин 2022-02-28 172.58.46.208

Төсөвөөс мөнгө авахгүй бариад өөрөө юу хийх нь хамаа алгаа. Харин хэн гэж хүн цаана нь байна?

Avatar

Зочин 2022-02-28 103.10.21.119

Улсаас мөнгө аваагүй бол болно шүү

Avatar

Иргэн 2022-02-28 202.21.100.59

Улсын газар, газрын зориулалтыг өөрчилсөн гээд зөндөө асуудал байна. Хотын ерөнхий архитектороос ямар эскиз үзүүлж зөвшөөрөл авсан бол?

Avatar

б 2022-02-28 66.181.176.196

Барина л биз дээ. Улсын мөнгө биш бол ямар хамаатай юм бэ?

Avatar

Иргэн 2022-02-28 202.21.100.59

Үнэхээр марзан юм доо. Барилга нь баригдаад байдаг, тэгсэн чинь хэн санхүүжүүлж байгаа нь, хэн гүйцэтгээд байгаа нь мэдэгдэхгүй байдгийг ойлгохгүй юм. Сэтгэгдлүүд харахлаар дэмжиж бариулах гээд байгаа нөхдүүд ч байхын. Ойлгохгүй юм, бодвол хөрөнгө оруулаад байгаа хүмүүсийн тролл нь ажлаа хийж байгаа нь тэр байх. Улсын төсвөөр, ард түмний татварын мөнгөөр ийм юм зүтгүүлж байхын оронд ганц сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьвал хоёр гараараа дэмжье. 32 тэрбум бол 10 цэцэрлэг барих мөнгө шүү.

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

Гэхдээ энд нэг сонин зүйл ажиглагдаж байгаа биз? Монголын бурхан шашинтны төвөөс (бас тийм нэртэй төв байдаг байх нь) энэ ажлыг мэдэхгүй гэхдээ үгүйсгэхгүй гэсэн байна. Энэ чинь явж явж мөнөөхөн Төвдүүдийн бусдын гараар могой бариулдаг, нүүдэлчдийн опортунист хандлага зэрэгцэн цухалзаж байна гэсэн үг. Саяхан даа, Гандан хийдийг ерөөсөө санхүүжилтээ тайлагнадаггүй, тайлан өгдөггүй гээд Татварынхан гомдоллоод байдаг байсан. Гандангийн хашаан дотор баригдсан цогчин дуганын бу-н анхы өртөг 3 дахин х

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

этэрсэн талаар нэг ч сэтгүүлч сурвалжлахгүй байгаа биз? Тэгсэн мөртөө цаана нь Бурхан шашинтны төв л намираад байдаг. Яг хариуцлага хүлээх эзэн байдаггүй. Тэгсэн мөртөө л өглөг хураагаад л, бужигнуулаад л яваад байдаг. За яг анхан бол Гаутама ийм новшийн бас дээрмийн суртал нэвтрүүлээгүй шүү. Энэ бол Төвд маягийн жонхуу л монголчлогдоод сүүлдээ явсаар сүлжсэн луйвар болж хувирсан хэрэг. Гуйгаад явдаг эзэн тодорхой. Гэхдээ гуйсан мөнгөө яасан бэ, нөхөөр гэхээр байхгүй болчдог. Тэгсэн мөртөө тэр ц

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

огчин дуганын хоймор залрах хамбатан болохоор тодорхой ганц байдаг. Одоо энэ цогцолборыг ч гэсэн чухам хаанаас санхүүжих нь тодорхойгүй, хэн барьсан нь тодорхойгүй, захиалагч нь тодорхойгүй нэг л өглөө гандирсын хот шиг, бирд босгочихов уу гэмээр сүндэрлэхэд түүнд суух эзэн маш тодорхой ганц л байна. Гэвч тэр эзэн өнөөдөр тодорхойгүй. Төвд-Монгол маягийн парадокс гэж ийм юм байна. Нөгөө Монголын төрийн эрхийг Манжийн ордонд мэдэж байна уу аль эсвэл Очирдар Далай лам таны ордонд мэдэж байна уу гэ

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

дэг шиг л юм. Яг энэ дээрээ очоод хэлэхэд. Монголчуудын оюун санааны ертөнцөд нэлээд чухал байр суурьтай мөртөө ийм болтлоо ялзарсан Төвдийн буддизм гэх шашинд нэлээд шүүмжлэлтэй хандах цаг эрхгүй болсон юм шиг санагддаг. Энэ шашныг төрөөс салгаж байх ёстой газарт нь байлгавал ямар вэ? Хамаагүй, тэр эх суртал болох Гаутама Буддагийн сургаалийг өнөөдөр шинээр дэлгэрүүлж болно шүү дээ. Ямар ч байсан Төвд хувилбар биш. Ер нь өөрийн толгойг өөрсдөө мэдэж явцгаавал яасын? Төр шашин аль ч тохиолдолд и

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

Монголын төр, шашин, монгол бөх, урлаг гэхээр дамдуурсан байдлаараа яг адилхан байна шүү дээ. Тэгэхээр асуудлын шийдэл бол эдгээр бүх ухагдахууныг тус тусдаа зүйл болохынх нь хувиар зүгээр л салгачихъя. Шашин нь тусдаа, төр нь тусдаа бөх нь, тусдаа, соёл урлаг нь тусдаа байг. Харин төр шашны хэргийг хамаарч байгаа тохиолдолд нэг хийх ёстой зүйл нь бидний оюун санааны хөтөч нь нэг бол Энэтхэгийн Дармасалад эсвэл Бээжинд төвлөрөх нигурыг л арилгая.

1 0
Avatar

Зочин 2022-02-28 192.82.91.219

Том луйвар.. Занданшатараас эхлээд холбоотой тул мөрдлөг явахгүй бна. Яаж төсөвт орсоныг нь хараа биздээ

Avatar

Бод Бод 2022-02-28 202.126.89.203

ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНЖҮҮЖИЛТЭЭР БАЙГУУЛАГДЖЭЭ. МОНГОЛ ИРГЭД ИНГЭЭД ЭНЭ МЭТЭЭР МАЛЫНХАА ТҮҮХИЙ ЭДҮҮДИЙГ 100% ҮР АШИГТАЙ ХЭРЭГЛЭЭД, ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛБАЛ ЖИНХЭНЭ УЛС ХӨГЖИНӨ, БҮХ ХҮН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛНО. ТӨР НЬ Ч МЭРГЭН БНА ГСН ҮГ‼️
ТӨРИЙН Ч БАЙ, ЯМАР Ч МӨНГИЙГ ЗӨВ ЗҮЙЛД Л ЗАРЖ БАЙВАЛ БУЯН ГЭГЧ БОЛНО ДОО УГ НЬ ⁉️

Avatar

... 2022-02-28 202.9.40.194

Тэр ясны үйлдвэрийн асуудал илэрсэн гээ биздээ? https://zarig.mn/vyo

Avatar

Зочин 2022-02-28 43.228.129.131

Нэгэнт эхлүүлсэн ажлыг дуусгах нь зөв, хувийн хэвшлүүдийн хөрөнгө хандиваар ажил нь эхэлсэн байна, улсаас ч гэсэн дэмжлэг үзүүлэхэд болохгүй юм байхгүй.

Avatar

УГ НЬ "БУЯН" ГЭГЧ ИХ ЭНГИЙНЭЭС ЭХТЭЙ 2022-02-28 202.126.89.203

ТӨРИЙНИЧ БАЙ ЯМАРТЧ МӨНГИЙГ ЗӨВ ЗҮЙЛД ЗОХИСТОЙ ЗАРЦУУЛЖ БАЙЖ Л ЖИНХЭНЭ БУЯН БОЛЖ САЙН ҮЙЛС ДЭЛГЭРДЭГ ЮМАА 👌👌👌
"БУЯН " ГЭГЧ ИХ ЭНГИЙН, ЗҮГЭЭР Л ХҮН БҮХЭН ӨДӨР БҮР 10 ХАР НҮГЭЛИЙГ ТЭВЧЭЭД, 10 ЦАГААН БУЯНД Л ШАМДААД БХАД Л ААНДАА "САЙН ҮЙЛС " БҮХЭН ХОРВООГООР НЭГ ТҮГНЭ ‼️

Avatar

иргэн 2022-02-28 76.123.139.230

Миний бодлоор авилгачид монголчуудыг шарын шашинд улам лав оруулах бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.

Avatar

Зочин 2022-02-28 59.153.85.93

Энэ нэг балиар төвөд шашинг зөйлуулах юмсан. 1921 оноос өмнөх харанхуйдаа буцаах хүсэлтэй ёрын шашин байнаа. Хамаг Төвөд шимэгчид нь Монголын эзэн боллоо. Монголчууд нь боолууд нь.

Avatar

ganaa 2022-02-28 202.72.247.58

ТӨСВИЙГ НЬ ЦАРЦААЖ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛСАН УИХ, ГҮШҮҮД НЬ ЭХ ОРНЫГОО БУРХАНЫ ШАШИНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛОХ ЗАМЫГ ХААЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ ДАА. ЖАМТАЙ ЮМ ЖАМААРАА БОЛНО ОО. ТЭГВЭЛ ТЭР ЯРИАД БАЙГАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ЧИНЬ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ОРООД ИРНЭ НЭЭ. УЛСДАА БҮҮ СААД ХИЙЖ БАЙ. МАЛНУУД АА.

Avatar

зочин 2022-02-28 103.212.118.65

Ямар дэмий юм бичдэг дурак вэ. Монго нь улсаас гараагуй л бол чамд ямар хамаа байнаа.Юм буттээж байгаа юмыг оролдсоноос болохгуй бутэхгуй байгаа юмыг бичиж засаж заларуулах талаас нь бичвэл дээр юм биш уу Ундармаа гуай. Бичих юм олдохгуй цалингаа авч чадахгуй байгаа бол унэнээ хэлээд хандив цуглуулаач. Энэ цогцолбор баригдсанаар монголд ямар гай болох гээд байнаа.

Avatar

Зочин 2022-02-28 203.91.115.51

Гүй мөн хачин аа? Энэ чинь одоо яалт ч үгүй хулгай юу, юу вэ? Тээр жил Алтанхуягийн хүргэн Дэнзэн төсвийн санхүүжилтийн мөнгийг эхнэрийнхээ данс руу 2 хуваан шилжүүлгэж байсныг санаж байна. Увс Ховдынхон бол яалт ч үгүй өлөн улс. Харин энэ чинь одоо юу гээч оньсого вэ? Соёлын яам энэ ойлгомжгүй зүйлдээ тайлбар өгөх ёстой. Чадахгүй бол Номин огцрох ёстой. Арай дэндүү юм. Энэ бол олон улсын жишгээр ярихад ичиж үхмээр муухай хулгай юм.

Avatar

Зочин 2022-02-28 66.181.183.162

Шашин төрийг хослон баригч Богдыг 1921 онд төрөөс салгасан. Одооны төрд байгаа Занданшатар мэтийн нөхдүүд шар дээл өмсөн Ганданд шавилан суумаар юм. Цэрэнпунцаг мэтийн лам нар дагаад …

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2022-02-28 59.153.87.162

Үр удмаар нь төлүүлэх санхүүгийн луйварыг маш их хийж байна даа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж