Украины зүүн хэсгийн Днепр хотод Оросын зэвсэгт хүчин дайрч байхад хүүхдийн эмнэлгийн хоргодох байранд жирэмсэн эхчүүд амаржиж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүд агаарын дутагдалд орсон харамсалтай дүрс бичлэг цахим орчинд тараад буй. Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан арав орчим нярайг тус эмнэлгийн подвалийн агуулахын өрөөнд бөмбөгдөлт эхэлсний дагуу яаран оруулжээ. Тус бичлэгээр агаарын дутагдалд орсон хүүхдүүдэд хийлдэг уут ашиглан агаар хүргэж байгааг харж болно.
"Энэ бол Украины эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Бөмбөгдөлтөөс хоргодох байранд эмч, сувилагч нар үүргээ гүйцэтгэсээр байна. Та төсөөлж байна уу?” гэж Днепропетровск мужийн хүүхдийн клиникийн эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч, доктор Денис Сурков Нью-Йорк Таймс сонинд мессэж илгээсэн байна. Нөхцөл байдал хүнд үед хоргодох байранд буй жирэмсэн эхчүүд болон нярайн эрүүл мэндийг бодолцон үзэж, яаралтай тусламж илгээхийг доктор Денис Сурков засгийн газраасаа хүсчээ. Одоогийн байдлаар ОХУ-ын түрэмгийлэл намжаагүй тул албаны хүмүүс чадах бүх зүйлээрээ тусална гэж хариу мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL, NEW YORK TIMES
Холбоотой мэдээ