"Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж нислэгт өөрчлөлт ороогүй"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж нислэгт өөрчлөлт ороогүй"

"Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалж нислэгт өөрчлөлт ороогүй"

Орос болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж, чартер нислэг үйлдэж магадгүйг албаныхан хэлж буй. Тиймээс энэ талаар "МИАТ" ТӨХК-иас асуухад нөхцөл байдал тухайн улсад ямар байгаа талаар тогтмол мэдээлэл авч байна. Цаг хугацааны байдлыг анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд онцгой анхаарч байна гэлээ.

Тус компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг. Тэгэхээр дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд буюу маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байгаа аж.

"МИАТ" ТӨХК нь Европын холбооны улсуудын Нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA) болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байгаа. Иймд нислэг цуцлагдах болон хойшлогдохгүй. Хэрэв асуудал гарсан тохиолдол мэдэгдэл гаргаж, албан тайлбар өгөх болно. Одоогоор Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт ямар өөрчлөлт байхгүй гэдгийг мэдээллээ.

Өчигдөр /2022.02.24/ Укрианыг чиглэсэн бүх нислэгүүд рүү тус улсаас шуурхай ноот зурвас илгээсний дараа "Эйр Индиа" нислэг эргэн Дели рүү чиглэлээ өөрчлөн буцсан. Учир нь оросын цэргийн ажиллагаа эхэлсний улмаас Украин агаарын хилээ хааснаа мэдэгдэж, тус улсаас энэтхэг иргэдийг авчрахаар явсан онгоц буцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж