"Протейн" үйлдвэрийн захирал зээлээ үнэт эдлэлийн дэлгүүрт зарцуулсан"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"Протейн" үйлдвэрийн захирал зээлээ үнэт эдлэлийн дэлгүүрт зарцуулсан"

"Протейн" үйлдвэрийн захирал зээлээ үнэт эдлэлийн дэлгүүрт зарцуулсан"

"Протейн" үйлдвэрийн захирал Н.Оюунбат өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл аваад ясны үйлдвэр байгуулсан боловч цар тахалтай нүүр тулж, гадагшаа гаргах зах зээлийг боосон" талаар хэлж байв. Тэгвэл өнөөдөр Хөгжлий банкны удирдлагууд мэдээлэл хийх үеэр дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдээлэхдээ тус компанийг зээлээ зориулалтын бусаар ашиглаж, үнэт эдлэлий дэлгүүрт зарцуулсан талаар онцлов.

Тэрбээр "Зарим нэг бизнес эрхлэгчид Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, том үйлдвэр байгуулсан гэж ярьж байгаа. Энэ бол тухайн хүний л бизнес. Тэр хүн хувьцааг нь эзэмшиж, ашиг хүртэж байгаа. Энд Монгол Улсын төлөө үйлдвэр байгуулсан байхад үйл ажиллагааг нь зогсоох гээд байгаа нь үндэслэлгүй. Зарим зээлдэгч нь 800-1200 хоног огт зээлээ төлөөгүй, уулзаагүй. Жишээлбэл, Протейны үйлдвэр байгуулна гэж зээл авсан нэг компани байгаа.

Сэндвичэн хавтангаар нэг жижиг үйлдвэр барьсан ч хэдэн тэрбумаар үйлдвэр барьсан талаар яриад байгаа. Үнэлгээгээр зургаа орчим тэрбум төгрөг байж болохоор. Үлдсэн зөрүү мөнгийг нь худалдааны бизнест хөрөнгө оруулчихсан. Тодруулбал, үнэт эдлэлийн дэлгүүрт хийчихсэн ёс зүйгүй зориулалтын бусаар зарцуулсны дараа өөр шалтгаан хэлж, далдалж байна” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж