Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.26-нд нийтлэгдсэн

Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25-НЫ 20.00 ЦАГААС ХОЁРДУГААР САРЫН 26-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр  хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус.

Бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27-НООС ГУРАВДУГААР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи хоёрдугаар сарын 27-нд ихэнх нутгаар, 28, гуравдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус,

Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 2-нд ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж