Европт байгалийн хийн үнэ 21 хувиар буурав

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Европт байгалийн хийн үнэ 21 хувиар буурав

Европт байгалийн хийн үнэ 21 хувиар буурав

Лондоны ICE бирж дээр Баасан гаригийн арилжааны нээлтийн үеэр Европт хийн үнэ 21 хувиар буурч, 1000 шоо метр нь 1230 ам.доллар болжээ. Энэ өдөр Оросын байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулах хүсэлт өмнөх өдрийнхтэй харьцуулахад 19 хувиар өсч, 100 сая шоо метр болсон байна.

Нидерландын байгалийн хийн арилжааны TTF бирж дээр гуравдугаар сард нийлүүлэх хийн фьючерс хэлцлийн үнэ 1000 шоо метр нь 1228 ам.доллар (1 мВт/цаг нь 106.095 евро) болж буурчээ. Европт байгалийн хийн фьючерс гэрээний үнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш анх удаа 61.5 хувиар өч, 1650 ам.доллар давсан билээ.

Орос, Украины геополитикийн эрсдэлүүд байдлыг улам хурцатгаж, байгалийн хийн үнэ өсөхөд нөлөөлсөн. ОХУ-ын нийлүүлэлт буурснаар байгалийн хийн үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дөрөв дахин өсчээ. ОХУ Европын байгалийн хийн нийлүүлэлтийн 40 хувь, нүүрсний импортын 70 хувийг дангаараа хангаж байна.

"Bloomberg Intelligence"-ийн тооцоолсноор, ОХУ-аас Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ буурснаар нүүрсний хэрэглээ өсч, үнэ нь шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгаа аж.

Байгалийн хий экспортлогч орнуудын зургаа дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Катарын нийслэл Доха хотноо өнгөрсөн Мягмар гаригт зохион байгуулагдсан. Тус уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцож, “Байгалийн хийгээ дэлхийн зах зээлд тасралтгүй нийлүүлсээр байх болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр хямд өртөгтэй, тогтвортой орчин үеийн эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох нь ихээхэн ач холбогдолтойг онцлоод, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: XINHUA, TASS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж