Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 101 доллар болов

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 101 доллар болов

Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 101 доллар болов

Лондоны ICE бирж дээр Баасан гаригийн арилжаагаар, Брент төрлийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 101.65 ам.доллар, WTI төрлийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 94.94 ам.доллар болжээ.

Дэлхийн газрын тосны дөрөвний нэгийг Европ, харин байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэгийг ОХУ бүрдүүлдэг. Орос, Украины хурдцадмал байдлын улмаас газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногоос өссөн билээ.

ОХУ, Украины асуудал хурцадсанаар таваарын зах зээлд томоохон савлагаа үүссэн. Өнгөрсөн Пүрэв гаригийн өглөөний байдлаар 100.33 ам.долларт хүрээд байсан Брент төрлийн газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа баррель нь 100 ам.доллар давж, мөн өдрийн орой 105 ам.долларт хүрч өссөн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэнтэй холбоотойгоор Брент төрлийн газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 100 ам.доллар давсан.

Лондоны ICE бирж дээр Брент төрлийн газрын тосны үнэ 3.30 хувиар өсч, 100.04 ам.долларт хүрээд байв. Үүний зэрэгцээ WTI төрлийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 95.18 ам.долларт хүрч, 3.34 хувиар өссөн билээ.

Эх сурвалж: LME, OIL PRICE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж