2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 237,009,657 төгрөгийн үнийн дүн бүхий 748,164 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик холдинг" ХК (MIK +15.00%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +7.29%) болон "Ариг гал" ХК (EER +4.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" ХК (DZG -14.78%), "Жуулчин говь" ХК (JGV -11.76%) болон "Нако түлш" ХК (NKT -10.42%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 32,664 ширхэг нэгж эрхийг 14,540,019 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5000 ширхэг бондыг 499,500,100 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс –1.1% хувиар буурч, 38,773.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,481,092,888,188 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ