Алтнаас 16 тэрбум, нүүрснээс 15.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ | News.MN

Алтнаас 16 тэрбум, нүүрснээс 15.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Алтнаас 16 тэрбум, нүүрснээс 15.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Алтнаас 16 тэрбум, нүүрснээс 15.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхайн салбараас 2022 оны нэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Ашигт малтмалын төрлөөр нь ангилбал, зэс 238.7 тэрбум, алт 16.0 тэрбум, нүүрс 15.8 тэрбум, цайр 14.1 тэрбум, хайлуур жонш 7.2 тэрбум, төмөр 3.1 тэрбум төгрөг, бусад ашигт малтмалаас 4.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өсчээ.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, зэс 180.9 (4.1 дахин) тэрбум, цайр 9.4 (3.0 дахин) тэрбум, алт 8.9 (2.3 дахин) тэрбум, бусад 2.8 (3.1 дахин) тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Харин нүүрс (33.1 тэрбум төгрөг буюу 67.7 хувь), төмөр (9.6 тэрбум төгрөг буюу 75.6 хувь), хайлуур жонш (0.6 тэрбум төгрөг буюу 8.2 хувь)-ноос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-25 139.5.218.120

noir ni hurehgui baiga biz

Avatar

Зочин 2022-02-25 202.126.89.42

Төвлөрүүлэх яахав МАНгасууд идчихээд жүжгээ тоглох биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж