Цаг агаар: Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай

Цаг агаар: Гуравдугаар сард цасан болон шороон шуургатай

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Ахмет-Алигаас тодрууллаа.


-Хоёрдугаар сард Монгол орон даяар хүйтний эрч нэлээд чангарсан. Орон нутагт хаваржилт ямархуу байна вэ?

-Увс нуурын хотгор, Идэр тэс голын хөндий, Хүрэн бэлчээрийн орчмоор шөнөдөө 30-46 градус, өдөртөө 10-20 градус хүйтэн байна. Алтайн өвөр говь,  говийн бүсийн нутгуудын нийт хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө таван градусын дулаан байна. Нийт нутгийн 60 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Үлдсэн 40 орчим хувьд ялангуяа Өмнөговийн баруун хэсэг, Дундговийн ихэнх нутаг  Дорноговь баруун хэсэг  Алтан өвөр говын хэсгээр цасан бүрхүүл тогтоогүй байна.

-Гуравдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Гуравдугаар сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Төвийн болон, зүүн бүсийн аймгуудын нийт нутгаар дулаан байх төлөвтэй.

  • Баян–Өлгийн ихэнх нутаг
  • Завханы ихэнх нутаг
  • Ховдын өмнөд хэсэг
  • Говь-Алтайн баруун өмнөд хэсэг
  • Увсын зүүн хэсэг
  • Баянхонгорын хойд хэсэг
  • Архангайн өмнөд
  • Өвөрхангайн баруун хойд хэсэг
  • Хэнтийн ихэнх нутгуудаар хур тунадас ахиу орно.

Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага хур тунадастай байх төлөвтэй. Бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Гуравдугаар сард салхины хурд  14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. Хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаа учир ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж