"Eurovision" дууны тэмцээнийг зохион байгуулагчдад Оросыг энэ жилийн тэмцээнд оролцохыг хориглох хүсэлт нэлээд иржээ. Тус тэмцээн нь тавдугаар сарын 10-14-ний хооронд Италийн Турин хотод зохион байгуулахаар төлөвлөж буй. Финалын өмнөх хагас шигшээ нь тавдугаар сарын 14-ний Бямба гаригт болохоор төлөвлөж байгаа бол тавдугаар сарын 10-нд эхний хагас шигшээ болохоор байжээ. Энэ жилийн “Eurovision” дууны тэмцээнд Орос болон Украины дуучид оролцохоор бүртгэгдсэн байв. Эхний хагас шигшээ болох өдөр Украины хамтлаг дуучид үзүүлбэрээ үзүүлэхээр төлөвлөж байсан. Дараагийн хагас шигшээд Оросын дуучид өрсөлдөх байв.
Гэхдээ Украинд түрэмгийлсэн ОХУ-ын дуучдыг оролцуулах хүсэлгүй байгаа бололтой. Оросууд Пүрэв гаригт Украинд бүрэн хэмжээний цэргийн довтолгоо хийж эхэлсний дараа олон хүн энэ тэмцээнд оролцохыг хориглох ёстой гэж үзэж эхлэв. Гэхдээ Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос энэ асуудалд мэдэгдэл гаргажээ.
“Eurovision дууны тэмцээн бол улс төрийн бус соёлын арга хэмжээ юм. Харин Европын өргөн нэвтрүүлгийн холбоо Украинд болж буй үйл явдлуудад санаа зовж байгаа ба нөхцөл байдлыг анхааралтай ажигласаар байх болно" гэж мэдэгдэв. ОХУ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлэхийг уриалж буй хүмүүсийн нэг нь Украины төрийн телевиз “UA:PBC” бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Микола Чернотыцки нь Европын өргөн нэвтрүүлгийн холбоонд нээлттэй захидал бичиж, Оросын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж, Оросыг “Eurovision 2022” дууны уралдаанаас хасахыг хүссэн байна.
Эх сурвалж: EURONEWS
Зочин 2022-02-25 213.87.130.245
>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Уншигч 2022-02-25 192.82.90.242
Ард иргэд нь ухаан санаа нь бүрэн самуураад Макурт боол болчихоогүй л бод дарангуйлагчаа зайлуулах хэрэгтэй, бүхий л төрлийн спорт, уралдаан тэмжээний тив дэлхийн хэмжээнд хориг тавих хэрэгтэй.
б 2022-02-25 64.119.19.58
Хэцүү юм болж байхад энэ муу хөгийн юманд оролцсон ч байсан ч яалаа байсан ч яалаа. Тэнэг здакууд вэ
Зочин 2022-02-25 66.181.161.5
Одоо оросоос бүгд нүүр буруулсан
Ямар нүүрээрээ хүмүүсийн өмнө гарах вэ дээ
Зочин 2022-02-25 59.153.115.161
Нэг орон эсрэг энгэж бүгдээрээ дайрч, давшилж, томорч дээрлэхэж байж, цөмийн тогоонд нэгмөсөн чанагдах бий дээ. АНУ барууны тал ОХУ-ыг заналхийлж, аюул үүсгэж орших эс орших нөхцөлд оруулаад байна. Барууныхан хэрэв ОХУ-ын саналыг эс хүлээн авбал, хоригоо чангаруулж улам дайсагнавал, үхэх сэхэхээ үзэлцэхээс өөр аргагүйд байдалд орсон байна..