Зукерберг хиймэл оюун ухааны шинэ төслүүдээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Зукерберг хиймэл оюун ухааны шинэ төслүүдээ танилцуулав

Зукерберг хиймэл оюун ухааны шинэ төслүүдээ танилцуулав

“Meta”-г үндэслэгч Марк Зукерберг хиймэл оюун ухааны хэд хэдэн шинэ төслүүдээ танилцуулав. Төслийн танилцуулгыг шууд дамжуулах үеэр тэрбээр “Builder Bot” функцыг ашиглан арал, мод, наран шарлагын газар зэрэг виртуал ертөнцийг бүтээж харуулсан байна. “Builder Bot” нь хүмүүс чихэвч эсвэл нүдний шилээр дамжуулаар виртуал ертөнцөд нэвтэрч болдог функц юм. Түүнчлэн хэрэглэгч нааш цааш алхах боломжтой 3D обьектуудыг нэмэхээр ажиллаж байна. Энэ нь “Meta” компанийн “CAIRaoke” төслийн нэг хэсэг ажээ.

Мөн ярианы орчуулга хийдэг шинэ програм зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. “Бүх хэлээр хүссэн хүнтэйгээ ярьж болно гэдэг бол хүн төрөлхтний үүрд мөрөөдөж байсан зүйл” гэж тэр хэлжээ. Энэ орчуулгын програм нь бүх хэлний орчуулга, харилцан ярианы орчуулга, том хэмжээний текст материалын орчуулга зэрэг олон төрлөөр ажиллах функцтэй гэв.

Шинээр танилцуулсан функцууд нь хувийн нууцыг хадгалж, хариуцлагатай байх болно гэж Марк Зукерберг амлажээ. Фэйсбүүк сүүлийн 10 жилийн турш хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд дэлхийн тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг Янн Лекуныг ажиллуулж байна. “Meta” компани шинэ төслүүддээ зориулаад 10 мянган хүн ажилд авахаар төлөвлөж буй аж.

Эх сурвалж: THEVERGE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж