АНУ-д шатахууны үнэ буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

АНУ-д шатахууны үнэ буурч байна


Зун өндөрлөж намар дөхөж, америкчуудын аялал, тээврийн хэрэглээ оргил цэгтээ хүрч байгаа ч лхагва гаригийн байдлаар АНУ-д шатахууны үнэ улам бүр буурсан хэвээр байна гэж “Associated Press” агентлаг мэдээлж байна. АНУ-д шатахуун түгээх газруудад нэг галлон [3.785 литр] бензиний дундаж үнэ 2.737 ам.доллар [нэг литр нь 954 төгрөг] байна. Энэ нь даваа гаригийн ханшнаас гурван центээр буурсан үзүүлэлт юм гэхдээ жилийн өмнөх ханшнаас 10.3 центээр илүү байна.

Калифорни мужид шатахуун хамгийн үнэтэй, нэг галлон нь 3.165 ам.доллар байна. Байгаль орчинд учруулах нөлөөг нь бууруулах талаар мужаас тавьсан шаардлагын дагуу шатахуундаа нэмэлт хольц хийсэн нь ийнхүү бензиний ханшинд нөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 81 ам.доллараас доошоо орж унасан нь ийнхүү түлшний үнэ доогуур байхад нөлөөлсөн байна. Лхагва гаригийн байдлаар Европт есдүгээр сард нийлүүлэх нэг баррель түүхий газрын тосны үнэ 74.8 ам.доллар болж 97 центээр буурсан байна.
 
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж