"Шинэ өглөө нэгдэл"-ийн хамтарсан үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"Шинэ өглөө нэгдэл"-ийн хамтарсан үзэсгэлэн

Монгол үндэстний сэтгэлгээг, уран бүтээлээрээ дамжуулан олон улсад сурталчилан таниулах, нүүдэлчдийн соёл, өв уламжлалыг тээн түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн урлагтай хослуулан судлах, шинжлэх, залуу төгсөгчдийн хүсэл зорилгод тулгуурлан уран бүтээлд татан оруулах зорилготойгоор тус тусын уран бүтээлийг хийж ирсэн залуус өөрсдийн үзэл бодол уран бүтээлийн чиг хандлага хүсэл эрмэлзлэлээрээ нэгдэн 2017 онд есөн гишүүнтэйгээр “ШИНЭ ӨГЛӨӨ” уран бүтээлчдийн нэгдлийг үүсгэн байгуулж 22 гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна.

2017 “Шинэ өглөө” 1 Их Монгол Арт галерейд,

2018 “Шинэ өглөө” 2 Монголын Урчуудын эвлэлийн Арт галерейд,

2019 “Шинэ Өглөө” 3 “Great Chinghis khan” нэртэй 1400*150см урт Монголдоо анхны том хэмжээний Монгол зургийн үзэсгэлэн “MN17” Арт галерейд

2021 “Шинэ өглөө” 4 Хөвсгөл Арт галерейд үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан.

Энэ удаа Монгол арт галерейн I давхрын үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 02.26- 03.04-ны хооронд 19-н уран бүтээлчийн 30 аад бүтээлтэйгээр тав дахь хамтарсан үзэсгэлэнгээ үзэгч олондоо толилуулах гэж байна. Урлагт хайртай эрхэм та бүхнийг морилон саатахыг урьж байна.

Нээлт: 2022 оны 2 сарын 26-нд 16 цагт Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галлерей Утас: 77198080

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж