МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов | News.MN

МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

 МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.02.25/ “Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бидний хийсэн хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчны судалгаа маш их ач холбогдолтой зүйл болсон. Манай улс хүний эрх ярьдаг боловч эрх зүйн орчин нэн хангалтгүй нь тодорхой байгаа. Сайжруулах нь эрх барьж буй намын үүрэг гэж ойлгож яваа” гэж  жиргэжээ. Гэхдээ  хүний эрхийг хамгийн их зөрчигч нь эрх баригчид. Засгийн эрхийг МАН барьж байгаа гэвэл МАН-ынхан гэсэн үг.  МАН-ынхан наанаа хүний эрх ярих ч цаанаа байнга зөрчиж буйг нийгмийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс олон. Жишээ нь, МАН ковидоор далимдуулан хүний эрх багагүй зөрчиж байгааг Д.Монголхүү, Д.Амартүвшин нар хэлдэг.  Тухайлбал, Д.Монголхүү "МАН өнөөгийн дарангуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлэн ардчиллыг ийм байдалд хүргэж байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хооронд байх хэрүүлийн асуудал биш. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой" гэж байлаа. 

Хэрэвзээ, МАН-ын генсек хүний эрхэнд хамгийн их санаа зовж байгаа юм бол үүнийгээ ярихаас илүү хэрэгжүүлэх нь чухал юм.  Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь цагдаа шүүхээр айлгачхаад хүний эрх  ярьж суугаа эрх баригч намынхны үгэнд итгэл үнэндээ төрөхгүй л байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Батсайхан /Bigman training/ 2022-02-25 202.131.244.210

Муу, Маш муу Амарбаясгалан гуай худалч хулгайч луйварчин нарын найраа нарын гол түлхүүр нь та

Avatar

Зочин 2022-02-25 66.181.178.85

MAN ireedvigvi bolsoon

Avatar

Зочин 2022-02-25 122.201.22.161

Монгол хэлэнд "Генсек" гэдэг үг байхгүй!! Харин Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг үг бий!! Төрөлх хэлээ ингэж марзаганаж бохирдуулж болохгүй ээ!!!

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-25 202.9.40.38

Монголхүү гэж нэг алиа салбадай. АН-д томхон албан тушаал авчих санаатай үзээд байна. Нөгөөдүүл нь өгөх нь гарцаагүй. яг Магнай шиг

Avatar

Зочин 2022-02-25 202.131.238.114

kkkkk

Avatar

БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ 2022-02-25 103.111.68.3

э.бУРАМД ХЭЛЭХЭД ХОЛ ОЧИЖ х**,НААД ҮГЭЭ ан-ДАА ХЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж