МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

МАН-ын генсек хүний эрхэд санаа зовов

 МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.02.25/ “Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бидний хийсэн хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчны судалгаа маш их ач холбогдолтой зүйл болсон. Манай улс хүний эрх ярьдаг боловч эрх зүйн орчин нэн хангалтгүй нь тодорхой байгаа. Сайжруулах нь эрх барьж буй намын үүрэг гэж ойлгож яваа” гэж  жиргэжээ. Гэхдээ  хүний эрхийг хамгийн их зөрчигч нь эрх баригчид. Засгийн эрхийг МАН барьж байгаа гэвэл МАН-ынхан гэсэн үг.  МАН-ынхан наанаа хүний эрх ярих ч цаанаа байнга зөрчиж буйг нийгмийн сүлжээнд шүүмжлэх хүмүүс олон. Жишээ нь, МАН ковидоор далимдуулан хүний эрх багагүй зөрчиж байгааг Д.Монголхүү, Д.Амартүвшин нар хэлдэг.  Тухайлбал, Д.Монголхүү "МАН өнөөгийн дарангуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлэн ардчиллыг ийм байдалд хүргэж байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хооронд байх хэрүүлийн асуудал биш. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой" гэж байлаа. 

Хэрэвзээ, МАН-ын генсек хүний эрхэнд хамгийн их санаа зовж байгаа юм бол үүнийгээ ярихаас илүү хэрэгжүүлэх нь чухал юм.  Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь цагдаа шүүхээр айлгачхаад хүний эрх  ярьж суугаа эрх баригч намынхны үгэнд итгэл үнэндээ төрөхгүй л байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж