МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард... | News.MN

МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…

МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…

МАНИСТ “эмгэнэлт драм”-ын хөшигний ард…
2015 оны зургадугаар сарын 2. Энэ өдөр МАН-ын гишүүд Чингисийн талбайд энхийн цагаан тагтаа нисгэж, "Бид хамтдаа" хэмээн уриалж байлаа.

ЗОХИОГЧДЫН ЭМЗЭГЛЭЛ

Авлигын төлөөсийг амьдралаараа төлж буй монголчуудын эмзэглэл дээр тэд жүжиг тавьж байна.

“Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг”

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

 “Хууль шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон нь тогтоогдсон тохиолдолд эрх мэдэл, албан тушаал, намын харьяалал харгалзахгүй хариуцлага тооцох нөхцөлийг бий болгох ёстой”

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан/”Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн үг. 2022 оны хоёрдугаар сарын 15/

Авлигын уурхай нь намын үүр нь болчхоод буйг намын дарга нь, шүүхийн шийдвэр бус намын шийдвэр эцсийнх байгааг нарийн бичгийн дарга нь хэлээд байна. Үнэн л дээ. Төрийн мөнгөөр казинодсон хэрэгт холбогдож байсан хүн шүүхээс ял авчаад гэртээ харьчихсан цорын ганц тохиолдол нь энэ л намын этгээд байсан. “60 тэрбумын схем”, “ЖДҮ-ийг дэмжих зээл”-ийн улаандаа гарсан дээрэм болоход ч МАН-истууд иймэрхүү юм ярьсан. Энэ мэт үй олон эмзэглэл дээр тэд дөрөөлөн нэгнээ золигт гаргаж, баатрын дүр эсгэн өөрсдийн жүжгээ тавьдаг билээ.

Үзэгчид нь монголын жирийн иргэд. Эл жүжиг нь үзэгчдэд таалагдаж байна гэж жигтэйхэн. Хар даа, та нарын тэтгэврийн мөнгийг зээлсэн нөхөр давхар Хөгжлийн банкнаас зээл авчиж. Тиймээс 195 обьектыг нь хураан авч өрийг нь барагдуулна гэхээр насаараа ганц байрны зээлийг төлөхөөр зүдэж яваа олон нийт нижигнэтэл алга ташна… Сэвээ ч гэж ярих юм алга. Аливаа уран бүтээл нийгмийнхээ захиалгаар бий болдог нь жам аж. Ялзарсан, завхарсан, бүр заваан гэмээр өнөөгийн эрх баригчдын үнэн төрхийг илчилсэн гэх энэхүү жүжгээр хөгжлийн өмнөх хямралыг харуулахыг зорьсон нь лавтай.

Анх мелодрам гэж тодорхойлсон ч эрэл хайгуулын явцад эмгэнэлт рүү хэлбийж, улмаар сэтгэхүйн болгох мэргэн санааг олсон ч чадсангүй. Оролцон тоглогчид нь хэтэрхий их дүрдээ орсноос нэгээс нөгөөд шилжих шилжилтийн хэсэгт өмнөх үзэгдлээсээ гарч чадахгүй дараагийн үзэгдэл давхиж орсноос инээдмийн төрөл рүү халтирч, насаараа жүжиг үзсэн хүний хөх инээдийг хүргэж байна. Намын дэмжлэгээр томилогдсон Н.Мандуул дарга гэнэт зээл авсан этгээдүүд луу унжиж байгааг илчилж, луу унжигчдын ард намын гишүүд зогсож байгааг зарлаж, зарласныг нь эрх баригчид уухайлан дэмжээд, хөөгөөд өгье гэж хэвлэлээр мэдэгдэл хийгээд л… Хавтас хэрэг нээх, нээхгүй нь мэдэгдэхгүй иргэдийг чирэгдүүлдэг хууль, хяналтынхан нь сажигнуулж байх.

Туслах дүр авсан нөхөр өөрийгөө гол дүр гэж эндүүрээд, итгэсэндээ итгээд зохиолын дагуу явахгүй утга санааг нь алдагдуулаад эхлэв. АТГ аж ахуйн нэгжийн шууд дампуурахуйц мэдэгдэл гаргаж, ард түмний тус компаниас байхыг анхааруулав. Үүнийг анхааралтай үзсэн мэргэжлийнхэн ч тэр гэж тодотгож чадахгүй байгаа болохоор тогтоож, тодотготол “МАНИСТ” гэх төрлөөр тус жүжгийг түр тодруулаад явцгаая.

ЦЭВЭРЛЭГЭЭ

МАН түүхэндээ хоёр удаа цэвэрлэгээ хийсэн гэдэг ч үнэндээ байнга л хийдэг. Нам угаасаа сүм байсангүй. Сүм биш учраас ариун байх боломжгүй. “Ариун” гэдэг үгийн утгыг ч тэд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах гээд будилсан, бүр буруудсан, бузрын араатан болсон түүх харин олон. Эхнээсээ өөрийн гэсэн бодолтой, үг дуугүй намын шийдвэрийг даган биелүүлдэггүй, үндэстнээ гэсэн үзэлтэй нөхдийг зайлуулахаар эхэлсэн энэ цэвэрлэгээ яасныг бид одоо л хагас, хугас мэдэж байна. Товчхондоо МАН шударга шүүмжилсэн гишүүн болгоноо толгой дараалан тонилгохгүй юмаа гэхэд зайлуулж ирсэн түүхтэй. Ингэхдээ ямагт шударга ёс, ёс суртахуунаар халхавч хийдэг бөгөөд тэрхүү шударга ёс нь эрх мэдэл булаацалдаад байгаа нэгнээ зайлуулахыг л хэлээд буй хэрэг болохоос энгийн иргэдийн ойлгодгоос шаал өөр зүйл билээ. Хамгийн сүүлд өөрсдийнх нь тоглоод буй жүжгээр хөөгдөж, туугдсан нэрсийг нь хараарай. Сүр бадруулж хийсэн Хяналтын хорооны хурлаараа намдаа хэрэггүй, улс төрийн карьер нь дууссан нөхдийг гишүүнээсээ хассан шийдвэр гаргасан билээ. Нэг тодорхой зүйл гэвэл энэхүү хурлын дараа хууль, хяналтынхан баривчилгаагаа эхлүүлсэн юм. Халдаж болох нөхрийн нэрс гарсан учраас үдээс хойшдоо баривчилгаа эхэлсэн хэрэг. Бүх зүйлийг урьдаас төлөвлөсөн байсныг нь мэдсэн хэргийн холбогдогчдын зарим нь таслан сэргийлэх шийдвэр гаргаж буй шүүгчдээс, шүүхээс татгалзаж, цаг хожсон ч тэрийг нь ч тооцчихсон байсан бололтой. Маргааш өглөө нь шинэ бүрэлдэхүүн томилоод, шүүх хурал хийлгээд явуулчих жишээтэй.

Энэ бүхний өмнөхөн их хурлаа хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан зэргийг ч бас бодууштай. Энэ дүрмийн дагуу хариуцлага алдсан болон гэмт хэрэг, авлигад холбогдсон этгээдүүдийг намаас хасах шийдвэр гаргасан билээ. Энэ нь авлигын эсрэг тэмцээд байгаа мэт наанаа харагдавч үнэндээ нам дотор бүлэглэлийн цэвэрлэгээ хийх эрхээ авсан хэрэг. Шүүгчдийг ч өөрсдийн дураар хөдөлгөх сэтгэл зүйг бэлдэхийн тулд хэргийг удаашруулсан шүүгчийг зайлуулсан тухай өнөөдөр мэдэгдлээ. Бусдад нь сануулга өгөөд буй хэрэг.

ШҮҮХ БИШ ХЯНАЛТЫН ХОРОО ШҮҮХ ҮҮ?

Тусгай албаныхантай сүр дуулиантай баривчилгаа явуулж, “мөрөөдлөө” биелүүлсэн, авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах тухай сэрүүн зүүдэлдэг УИХ дарга, гишүүд ч оногдсон үүргээ онц биелүүлэхээр чармайж байна. УИХ-аас Ажлын хэсэг байгуулав. Энэ ажлын хэсгийнхэн шүүх лугаа адил эрх ямба эдлэхийг хүсэх бөгөөд Хяналтын хороо байгуулах санаачлага гаргасан юм. МАН-д яг ийм нэртэй бүтэц бий бөгөөд хэнийг яахыг түүгээр дамжуулан шийдсэн талаар дээр дурсан билээ. Тэгэхээр УИХ-д ийм хороо байгуулах хэний төлөө байх вэ?

Шүүхийн нэр хүндийг нийтээр нь унагааж, “хонгилын” гэгчилэн хоч зүүж, удаан хугацаанд балбаж ирсэний үр дүн одоо гарах бололтой. Банк, санхүүгийн өндөр мэдлэгтэй гэхээсээ илүү өөр хэмжүүрээр тэднийг сонгосон нь ажлын хэсэгт багтсан нэрсийг нь харахад л ойлгомжтой. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болсон бөгөөд түүнд сэтгүүлчдийг ч өргөнөөр оролцохыг уриалаад буй нь болж өгвөл асуудалд олон хүнийг хамруулан, олонхоороо шийдвэр гаргасан мэтээр харагдуулахыг зориод байна. Шүүхгүйгээр шүүх ажиллагаа явбал юу болох нь ойлгомжтой.

ИЛ ХЭРНЭЭ ДАЛД НУУЦ

“ЖДҮ”-ийг дэмжих зээлийн сангийн зээлийг АН-ын үед банкаар дамжуулан олгож байсныг МАН төрийн эрхэнд гармагцаа яамны мэдэлд болгон өөрчилж байгаад өөрсдөө хувааж авах боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингэж иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хэнтэй яаж хариуцлага тооцсон бэ? Ганц хүнтэй хариуцлага тооцсон уу? Тийм бол тэр гээд зааж туслаарай.

Хөгжлийн банкийг ч яг л ийм жишгээр өөрчилж байгаад тоночихлоо. Ингэхдээ өрсөлдөгч хүчнээ хэвтэрт ортол нь нүдэж, хэг ёг хийх чадалтайг нь шорон руу явуулж, сэхэл авахгүй болгочоод хэргээ хэрэггүй болсон нөхдийнхөө хамт хэрэг тотохоор улайрчээ.

НЭР ЦЭВЭР ГАР БОХИР

Жүжиг сонгууль хүртэл өрнөж дуусах бөгөөд энэ хугацаанд золихыг нь зольж, зодохыг нь зодож, тэднээс тодрон гарагчид нь тодорч, ялгуусан баатруудаа тодруулж, МАН-ын үйл хэрэг зөвхөн Монголын эрх ашгийн төлөө байсан мэтээр жүжиг төгсөх юм. Нэрээ цэвэрлэх энэ замд намын нөхрийнхөө ч шударга бус, сувдаг сэтгэлтэй эвлэрч чадаагүй гэх дуугаа тэд дуулна. Ямар их золиос гарсан талаар ядах юмгүй контент үйлдвэрлэнэ. Ийм л байсан. Тиймээрээ л байхыг хичээнэ. Гэхдээ энэ нам дангаараа засгийн эрхэнд гарвал ямар аюултай вэ гэдгийг, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үе үеийн бусдыгаа зольж байсныг, амьд үлдэхийн тулд анд нөхрөө хайрладдаггүй, харгис хүчин гэдгийг мэддэг хүнд бол ямар муухай өрнөл яваад буй нь ядах юмгүй уншигдана. Ганц үнэн зүйл гэвэл золиосонд яваа, золиослоод байгаа аль аль нь ашиг сонирхлын төлөө, албан тушаал, эрх мэдлийн төлөө энэ улсыг өдий хүртэл өлмөн зэлмэн явуулж ирсэн билээ. Тиймээс ганц гэгээтэй зүйл гэвэл тэд дотроо дайсагнаж, хагарах тусам Монгол хождог. Муу муухайгаа илчилдэг. Харин нэгдээд, нам жим болоод, тэврэлдэж, үнсэлдээд эхэлбэл айх хэрэгтэй. Өөр өөрсдийнхөө монологийг уншиж л байг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-25 103.57.94.228

АН нэртэй харгис бүлэглэл луйвраар Засагт гарч хувааж иддэгээ үгүйлээд Гитлер шигээ авирлах юмаа. Дэмий л ЖДҮ дэнэ. ЖДҮ—ийн 1-2 тэрбуиын зээлд туслаал биз. а**с хэдэн зуу, зуун тэрбум, их наядаар нь идээд төлсөн үү. Намаа чадахгүй байж бусад руу гуцнаа

Avatar

Zochin 2022-02-25 202.55.188.92

Хулгайч, луйварчид, эх орноосоо урвагчид, адгийн шаарнуудын үүр уурхай болсон МАН-ыг татан буулган дахин сонгууль явуулж байж энэ улс өөдлөх зам руугаа орно. Өөр гарц байхгүй!!! УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа авахуулаад нэг л их чухал царайлсан ажлаа мэддэггүй, сэтгэлгүй хүмүүс! Хорвоог зоосны нүхээр шагайж, бүгдээрээ олигархи бизнес бүлэглэлийнхэнд бүлдэгдүүчихсэн болохоор амин хувиа л бодохоос улс орны төлөө юу ч хийхгүй нь тодорхой, яалтай ч юм?!

Avatar

Зочин 2022-02-25 132.194.33.140

1

Avatar

ylc 2022-02-25 132.194.33.140

YYDNEES

Avatar

yridaltai. 2022-02-25 132.194.33.140

37

Avatar

xaxup bai,1 jul oiptyylgyi baix,zysej,yjes 2022-02-25 147.153.84.5

Xynsryy shyrshij, xolbogdoogyi xyngyi,

Avatar

c 2022-02-25 147.153.84.5

¥

Avatar

t 2022-02-25 147.153.84.5

1,2,3,4

Avatar

ylc 2022-02-25 132.194.33.140

ylcuun xamgaaltad, bainguuns

Avatar

OB 2022-02-25 132.194.33.140

– Zopulga, Ayulgyi bdl? TSUUND, BATALGAT,TUGS,chaddag chaddagaa caixan

Avatar

1 xynii erx ashig, yabd batalgaajuna. Ayulgyi baidalgyc,,xynshgyi, zambaraagyilxo. 2022-02-25 132.194.33.140

GADNII OPNII IPGEN, URBADAGRUUGAA TONILNO.

Avatar

gadnii xolisonc, br xiijeey,chadgyi bol ogtsor,oyd OB,tsairalttai,colioy, 2022-02-25 132.194.33.140

alxam tytamd kameryny ! ! @ #

Avatar

teriigee ichgyi NEWST xapyyltsan, taarstsan. 2022-02-25 132.194.33.140

BLR BAINGA XOLIJ XIIJ,URT,OLON ZAMS,OLON AJILCHINS

0 0
Avatar

baliarz 2022-02-25 132.194.33.140

Xynshgyi, OCaas XUUJ, GADUUR BUXANVALDJ, blokloj,gyilagchlyylj UBJTEISHA.

Avatar

cpoky 2022-02-25 132.194.33.140

panaltai Ayultai YILDBER,tapamdaj bna, xet dabraltais.

Avatar

Nytguun yygyyl, ezemshigchud.MONGOL ylcuun upgen baix.3-4 ye. 2022-02-25 132.194.33.140

[[-1 ULSIIN IPGENSHILTEI BAIX? ]] gadnuu opnuu upgend xamaapalgyi baix UMCHLUGCH, MONGOL ULSIIN UMCH BAIXAAR.

Avatar

mongol ylcuun gazpyun deedex doodox baylag, mongol ylcuun umch. 2022-02-25 132.194.33.140

gadnii xynd ashuglagdaxgyi baixaas,zyilchil.

Avatar

Зочин 2022-02-25 132.194.33.140

yabtd

Avatar

ylcuun xamgaaltad 2022-02-25 132.194.33.140

Zasraxguig ni ashiglaj, taartsuin. blrg Zalxmaar, nadoelch,

Avatar

os 2022-02-25 132.194.33.140

BALIARTSAN, UBCHLYULCEN

Avatar

@! 2022-02-25 132.194.33.140

nuts

Avatar

Зочин 2022-02-25 132.194.33.140

c

Avatar

yxtel opshux tupulx nytag,mongold yygyylaa bapux1-a,1-b,1-3,1-4mapgaantai nuxtsuld 2022-02-25 132.194.33.140

OBOGOOROO BATALGAAJINA.

Avatar

YXTEL OPSHIXOOP BATALGAAJIE 2022-02-25 132.194.33.140

mongol ylcuun umch

Avatar

oop oopuuxoo opond galzyypax,bagtaax gazar ch baixgyiz. 2022-02-25 132.194.33.140

yabt xyreend
– ylcuun ux deed cypgyyli,tsetsepleg,ylcuun yilchilgee,
– XARILTSAA, XOLBOOZ. ylcuun, # FB foto messages xamgaalj. ylcuun dygaartai.
ABXCTCPOKOOP BATALGAA GARGUULJ10.

Avatar

yabtj, dyyriaj, ylcuunOCeKM, XYNCNII YILDBER ULSAD%,ERDENETZC TABLET,, Os 2022-02-25 132.194.33.140

yabt xyreend
-TZT Tumur zamuunt, opon zaig ylcuun xamgaaltad,ayulgyi baidalu, jijig dynd%
pblc,nuutuun teeber tyynii ylcuun yilchilgee,
-ylcuun OC 500, XOPOOLOL tyynii SERBEs,TSUUN AUYULGYI, ULSAD OPLOGO BYRDYYLEX, UYND ylcuun BANk,TEXNIC TEXNOLOGI,PROG XYANALT, uupchluxgyigeer.
-ylcuun yildberuun gazpyyd,O/ nytag nytguun yyvyyl 4 d alba gybchyyr XAAX.%
xybitsaa ezemshigch,tyslax AJ axyi,XYNCNII YILDBERIIG CHIGLELTEII ULCIN XAMGAALTAD,ULCIIN YILDBER GADNIIXNIIG XANGAXGYI.

Avatar

- upgenees xuux xyptel 2022-02-25 132.194.33.140

alxam tytamd kamepyni xyanaltand bn APPLETV ¶ —-MIKPOFONOOR yleelgej.
TSAASHDAA XUMIGDANA.INTERNET,
– TABLET ZESIIN YILDBERIIG OPOSUUDAAS GULRUULJ. oyd XAAX XAMGAALALT XIIX.ylcuun xyylichlax.3 ye.
– ON,OS,XYNSNII DELGYYRYYDIIG BCH TZD EZDIIG XALDAJ. ZXT.
– xybiin emlegeeree, bainga U, xyyramch, yildverlejW.

Avatar

tagtaag kopmits,downgs gapaltai,Baidgyi ubchingoop blokljs yxel,ubchin tysgajz 2022-02-25 132.194.33.140

neg gapaltai, kapitalizmiin mash shynaltai ost, kapmaxandlagaapd, bainga cyilj bna.tendee opon opondoo ctanit.CBM.BAGTAAX GAZARGYI TUILJ nuprinmaetbj.

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-25 192.82.90.175

МАН- хан ингэх гэж л үхэн хатан сонгууль луйвардсан байноо? Короногын үеийн олон улсын хандив. тусламжийг ард түмэнд тайлагнаарай дээрэчидээ ?

Avatar

Үнэн 2022-02-25 64.119.26.200

Солиотой хулгайч гичийнүүд

Avatar

Зочин 2022-02-25 133.41.91.83

Айлын хүүхдүүд дайтаж тоглож байхад тэнэг ацнууд тагтаа хөөргөж наадсан байх нь. Тэр жилийн зураг байна.

Avatar

Зочин 2022-02-25 202.9.40.38

АН хэзээ ч намынхаа авилгалч хулгайч гишүүдтэй тэмцэж байгаагүй.Харин Оюун-эрдэнэ зоригтой хэлж тэмцэж эхэлсэн. Гэтэл АН-ын сайт болон гишүүд нь үүнийг шүүмжлээд бүр намынхаа гишүүдийг хөөх нь увайгүй явдал гэж бичиж байх юм. Ан чухам ямар нам бэ гэдгээ үүгээр харуулсан. тэд гоё хуурамч ярихаас өөр нүдэнд харагдах ажил болсон зүйл хийж байгаагүй. Чаддаг нь бусдыг муулж хийсэн ажлыг нь үгүйсгэж нураах зорилготой. өөрсдийхөө бүх муухай зүйлийг МАН-д чихдэг. МоАХ-той зөрчилдөөнөө МАН-ын явуулга гэ

Avatar

Зочин 2022-02-25 43.228.131.110

Авилгач худалч МАНгарууд

Avatar

ЗОЧИН 2022-02-25 202.21.126.30

ХОГИЙН ШААРНУУД АЛЬ БОЛОХГҮЙ БАЙГААГ ГАЖУУДСАН БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨЕ ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ ГЭХЭЭР ЭЛДЭВЛЭЖ ӨӨЛЖ БАРИХРАЛДААД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИР ВЭ. АВИГАЧИД МӨНГӨТЭЙ ХҮЧТЭЙ БАЙНА ШҮҮ. МАН-ЫН ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨВ ЭХЛҮҮЛЖ БАЙГАА БҮХНИЙГ НУРААХ ЗОГСООХ ГЭЖ ТРОЛЛ АРМИА АЖИЛЛУУЛЖ БАЙНА. АВИГАЧИД ОЛИГАРХУУДЫГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГО, ХҮҮК ОЮУКА БИТГИЙ БУУЖ ӨГЧ ХҮЧЭЭ СУЛРУУЛААРАЙ.

Avatar

Зочин 2022-02-25 202.126.89.42

МАНгасууд долоон уулын цаагуур далд ор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж