Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 517 шинэ тохиолдол илэрсний 279 нь нийслэл Улаанбаатарт, 238 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 3105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 734 нь хүүхэд, 187 нь жирэмсэн эмэгтэй байна. Түүнчлэн биеийн байдал нь хүнд 235 хүн, нэн хүнд 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харамсалтай нь, 61-80 насны дөрвөн хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.