"Украинд байгаа зарим хүнтэй холбогдож чадаагүй нь үнэн"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"Украинд байгаа зарим хүнтэй холбогдож чадаагүй нь үнэн"

"Украинд байгаа зарим хүнтэй холбогдож чадаагүй нь үнэн"

Украинд нөхцөл байдал ямар байгаа талаар Харьков дахь нисэхийн сургуулийн оюутан болон эцэг эхийн төлөөлөл, ЭСЯ, Консулын газраас тодрууллаа.


ЗӨВШӨӨРЛИЙН ГАНЦ БИЧИГНЭЭС ХЯМДХАН АМЬТАЙ ГЭДГЭЭ МЭДЛЭЭ

Украинд байгаа оюутан Д.Отгонмөнх:

-Нөхцөл байдал одоо ч хэцүү байна. Харьков дахь нисэхийн сургуулийн байранд байсан оюутнууд бүгд сургуулиас гарч, газар доор байрлаж байгаа. Унтаж ч чадахгүй айдастай байгаагаас гадна сүлжээ унаж, цэнэг дууслаа. Хэрэв утас унтарвал дахиж холбоо тогтоох боломж одоогоор байхгүй. Сургууль хилээс хоёр километр зайтай учраас өчигдрийн буудалцаан сонсогдож, айдаст автсан. Монголын Элчин сайдын яамнаас Украинд сурч байгаа оюутнуудтай цахим уулзалт хийх үеэр яамны хүн нь дайн эхлэхгүй гэж инээж, тохуурхаж байсан. Тэр үед бидний зүгээс буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд огт тоогоогүй. Оюутнуудаа гэсэн улс орон, Гадаад харилцааны яам, Элчин консул байхгүй юм байна гэдгийг мэдлээ. Монголд байгаа гэр бүлийнхнээ л зовоож байгаадаа хэцүү санагдаж байна.

Нэг бичигнээс доор үнэлэгдэх амь настай 1-7 жилийг энд сурч өнгөрүүлсэн оюутнууд өнөөдөр хэцүү байдалтай байна. Гэвч Элчингээс болон яамнаас бидэнтэй холбогдож байгаа гэж худлаа ярьсан хэвээр. Одоогоор бол хаанаас ч холбогдоогүй.

КОНСУЛААС ОГТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙСААР ХҮҮХДҮҮДИЙН УТАСНЫ ЦЭНЭГ ДУУСЧ, СҮЛЖЭЭ ТАСАРСАН

Эцэг, эх, Украинд суралцаж байсан иргэдийн төлөөлөл:

-Б.Батцэцэг сайд өчигдөр худал мэдээлэл өгсөн. Тэнд байгаа оюутнууд эгзэгтэй үед айдаст автаж байхад Монгол Улс асуудалд гаргалгаатай хандахгүй байгаа нь харамсалтай. ОХУ дахь Монголын Элчингээс огт холбогдоогүй. Польш дахь Элчин сайдын яамнаас оюутнуудтай холбогдсон гэсэн. Одоо Гадаад харилцааны яам шуурхай хуралдаж байна гэнэ. Хэрэв энэ хуралдаанаар хүүхдүүдийг яаралтай татаж авах арга хэмжээ, шийдэл олохгүй бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ.

Улс нь хүнээ гэдэг байхад ЭСЯ-наас нь зөвшөөрлийн хуудас өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ асуудалд ГХЯ хариуцлага хүлээх ёстой.

ГХЯ-ны нислэг үйлдэж оюутнуудыг авч ирнэ гэдэгт бид итгэхгүй. Оюутан болон эцэг эхчүүд холбоотой байгаа ч консулын газар яамнаас оюутнуудыг огт тоохгүй байна. Эцэг эхчүүд консулын газар руу холбогдож байгаа ч ямар ч тоймтой зүйл хэлэхгүй, ярихгүй байгаа нь асуудал. Тийм байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украинд байгаа монголчуудтай бүгдтэй нь холбогдсон гэхээ зогсоох хэрэгтэй. Ташаа мэдээлэл өгч байхын оронд гаргалгаа шийдэл олж хэрэгжүүл.

УКРАИНД БАЙГАА ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТЭД ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДААГҮЙ

ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд “Украин улсад байгаа оюутнуудаас яаманд гомдол гаргаагүй. Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд "Тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу" гэсэн асуудлыг тавьж байсан учраас бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Түүнээс асуудал хөнгөн хандаагүй.

Одоогоор 41 оюутан эх орондоо ирээд байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор таамаглах боломжгүй. Аль болох яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа” гэлээ.

Харин Консулын газрын шуурхай утсанд хандаж мэдээлэл авахад “Эцэг эхчүүд олноор залгаж байна. Хүүхдүүдийг яаралтай татан авах талаар санал хүсэлт өгч байгаа. Элчингээс тухайн улсад суралцаж байгаа оюутнуудтай байнгын холбоотой байгаа нь үнэн. Сүлжээ тасалдсан асуудлаас болж зарим иргэнтэй холбоо түр хугацаанд тасарсан байж болзошгүй. Түүнээс аль болох бүх иргэдтэй холбоотой байхыг хичээж байгаа. Зайлшгүй шалтгааны улмаас зарим тохиолдолд холбоо тасарсан нь үнэн. Ямар ч байсан бид эцэг эхчүүдээс ирж байгаа санал, хүсэлтийг мэргэжилтнүүдэд уламжилж байгаа” гэсэн юм. Өнөөдөр /2022.02.25/ Гадаад харилцааны яам асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж