Ачаа тээврийн футуристик галт тэрэг

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Ачаа тээврийн футуристик галт тэрэг

Ачаа тээврийн футуристик галт тэрэг

Зорчигч тээврийн цоо шинэ эрин үеийг амлаж байсан “Virgin Hyperloop” галт тэрэг ачаа тээвэрт голчлон анхаарлаа хандуулахаар болсноо мэдэгдэв. Тэд ийнхүү зорилтот чиглэлээ өөрчилсөн нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний асуудал болон цар тахалтай холбоотой гэж "BBC NEWS"-т хэлжээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор 100 гаруй ажилтнаа мөн цомхотгосон байна.

"Дэлхий даяар тархсан Covid-19 тахлын улмаас ханган нийлүүлэлтийн сүлжээнд сүүлийн нэг жилд эрс өөрчлөлт гарсан. Манай компани нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ урт хугацаандаа зорчигч тээврийг чиглэсэн алсын харааг баримтална” гэж хэллээ.

“Hyperloop”-ийн санааг Элон Маск анх санаачилсан бөгөөд 2013 онд танилцуулсан судалгааны бүтээлдээ вакум хоолой дахь өндөр хурдны тээврийн системийг санал болгожээ. Энэ нь одоогийн "Маглев" галт тэрэгний явдаг соронзон зам дээр 1000 км/цаг хурдтай давхина.

 “Virgin Hyperloop” нь 2014 онд “Hyperloop Transportation Technologies” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. 2017 онд Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон тус компанид 85 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр “Virgin Hyperloop” нэртэй болж байжээ. Зорчигч тээврийн футуристик аяллын төслөө 2020 оны сүүлээр танилцуулж байсан. “Virgin Hyperloop” нь одоогийн байдлаар “hyperloop” технологийг ашиглан амжилттай зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлсэн цорын ганц компани юм. 2020 оны арваннэгдүгээр сард 172 км/цагийн хурдтай 500 метрийн туршилтын замд хоёр зорчигчтой анхны аяллаа хийж байжээ.

Тус компанийн захирал Султан Бин Сулайем галт тэргээ "Энэ зууны анхны массын тээврийн хэрэгсэл" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж