Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна | News.MN

Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна

Жоли охиныхоо хамт Камбожид амарч байна

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли өчигдөр инстаргамд охинтойгоо амарч буй зургаа оруулжээ. Тэрбээр 15 настай охин Шилогийн хамтаар Камбожид амарч байгаа аж. Тэрбээр Камбожид амарч, сэтгэл санаа биеэ сувилахаар ирсэн тухай инстаграмдаа бичсэн бөгөөд тус улсыг гэр бүлийнх нь хувьд чухал орон гэжээ.

Жоли том хүү Маддоксыг Камбож улсаас өргөж авсан юм. Улмаар өдгөө 20 настай Маддоксын нэрээр буяны сан нээж, Камбожийн байгаль орчны аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, энх тайван, тогтвортой байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг.

Жоли 2001 онд “Булш ухагч” киноны зураг авалтын үеэр дайны дараа хүмүүнлэгийн гамшиг нэрвэгдсэн Камбожийн ард иргэдийн нөхцөл байдалтай танилцжээ. Дараа нь 2003 онд тэрбээр Маддокс хүүгээ өргөж авсан юм.

Жолигийн сайн санаа, буяны үйлийг нь үнэлж Камбожийн хаан 2005 онд түүнийг тус улсын хүндэт иргэнээр өргөмжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж