Хятад 2027 онд Тайвань руу довтлох боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Хятад 2027 онд Тайвань руу довтлох боломжтой

Хятад 2027 онд Тайвань руу довтлох боломжтой

Тайваньд Хятадаас цэргийн аюул заналхийлсээр байгаа тул тэд АНУ-аас тусламж хүсэх асуудалд анхаарлаа хандуулж байна. “Хэрвээ Тайванийн эсрэг мөргөлдөөн үүсгэвэл маш том төлөөс төлөх болно гэдгийг Хятад улсад ойлгуулах стратегийг баримталж байна" гэж Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэллээ. Тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Маркс Эспертэй ярилцахдаа “Зэвсэг худалдах, цэрэг солилцох, тагнуулын мэдээлэл солилцох, Тайванийн хоолойд навигацийн сургуулилалт хийх зэргээр АНУ-аас Тайванийг үргэлжлүүлэн дэмжих ёстой” гэжээ.

“Хятад улс цэргийн шинэчлэлтийн кампанит ажил явуулж байгаагаас харвал тэд 2027 онд Тайвань руу довтлох боломжтой гэсэн үг” гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Түүнчлэн, Энэтхэг-Номхон далайд Хятадын нөлөө ихсэж байгаатай холбоотойгоор АНУ, Франц, Япон, Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Филиппин, Европын холбооны санаа зовж, дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн. Энэ сарын эхээр АНУ-аас Энэтхэг-Номхон далайн хамгийн сүүлийн үеийн стратегиа гаргасан.

“Дарангуйлагч орнуудын сонгодог арга бол гадны зөрчилдөөнийг эхлүүлэх замаар дотоодын анхаарлыг өөр тийш нь хандуулах явдал. Хэрэв Хятадад эдийн засгийн удаашрал, ажилгүйдэл, томоохон гамшиг гэх мэт зүйлс тохиолдож байвал бид маш анхааралтай ажиглах хэрэгтэй” гэж Жозеф Ву хэллээ. Өнгөрсөн жил Хятадын арми 1000 гаруй удаа Тайванийг чиглэсэн нислэг үйлдэж, сүрдүүлжээ. Мөн улс төрийн худал мэдээлэл түгээх кампанит ажил ч өрнүүлсэн гэж Ву хэлэв.

Эх сурвалж: VOA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж