"Япон улс ба Монгол улс: архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" виртуал үзэсгэлэн нээв

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"Япон улс ба Монгол улс: архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" виртуал үзэсгэлэн нээв

"Япон улс ба Монгол улс: архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт цахим, виртуал үзэсгэлэн нээлтээ хийж, олон нийтийн хүртээл боллоо
Япон улсын Үндэсний архивын газар, Монгол Улсын Архивын ерөнхий газар нь 2019 оны 11 дүгээр сарын 25-нд Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбар зөвлөлийн хуралдааны үеэр Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Тус санамж бичгийн хүрээнд "Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цахим, виртуал үзэсгэлэнг Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ 2022 оны 2 дугаар сарын 24-нд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулж байна.
Монгол Улс, Япон Улс нь 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Москва хотноо харилцан Нот бичиг солилцож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсон билээ.
Энэхүү цахим хуудас нь Японы Үндэсний Архивын газар болон Монгол Улсын Архивын ерөнхий газрын өмчид хамаарах он цагийн хувьд өөр өөр цаг үеийг хамарсан 6 бүлэг сэдвийн хүрээнд 700 гаруй жилийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан олон чухал архивын баримт, гэрэл зургийг агуулсан өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүхэнд холбогдох Юань гүрний үеийн сурвалж бичгүүд болон захидал, Богд хаанаас Япон улсын Эзэн хаанд илгээсэн захидал, XX зууны эхэн үед монголд ажиллаж амьдарч байсан япон худалдаачдын тухай баримт, 1935 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас гаргасан тогтоол шийдвэр, 1961 оны Монгол-Японы хоорондын харилцааны асуудлыг судлах, хоёр орны хөгжил байдалтай танилцах талаар Москвад суугаа Япон Улсын Элчин сайдыг түр хамаарагч ноён Акира Сигэмицуд уламжилсан бичиг, найрамдалт харилцаа тогтоосон тухай шийдвэр зэрэг баримтуудыг дэлгэсэн бөгөөд түүхийн бодит үнэн мэдээллийг виртуал хэлбэрээр олон нийтийн хүртээл болгон анх удаа гаргаж буйгаараа онцлог юм.
Манай хоёр байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эдгээр үнэ цэнтэй баримтуудаа үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байгаа нь бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэж байгааг 2 тал тэмдэглэлээ.
Бидний хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийг дэлхийн өнцөг булан бүрээс, ялангуяа түүх соёлыг шимтэн сонирхдог хүмүүс цахим хуудсанд хандалт хийж, англи, монгол, япон хэл дээр чөлөөтэй уншин танилцаж, сонирхох боломжтой юм.
Тус үзэсгэлэнг https://www.archives.go.jp/…/jp_mn50/mongolian/index.html цахим хуудсанд хандалт хийн, хүлээн авч, таалан сонирхоно уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж