Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2022.02.25/ мэдээлэл хийлээ.
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар:
-Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байна. Хамгийн удаан гэвэл “Монгол Драйвмилк”-тэй холбоотой хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэрэг 886 хоног шийдвэрлэгдэж чадаагүй байгаа бол хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байна. Гуравдугаарт, 365 хоногийн хоцролтой “Монгема” компани байна. Энэ хэргийн хугацааг дурдаад байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд зааснаар энэ бол зөвхөн Хөгжлийн банкинд тулгамдаад байгаа асуудал биш. Ер нь иргэний процесс удаан шийдвэрлэгдэж байгаа.
Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүгч н.Уранчимэг дээр гацсан байсан. Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн банкны гомдлыг авч хэлэлцээд тус шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүй саатуулж байгаа асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Давж заалдах шатн шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. Энэ дээр хэд хэдэн зүйл тодорхой болж байгаа нь төгрөгөөр илэрхийлэх нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хугацаа орох нь тодорхой байна" гэв.
"ЗАРИМ НЭГ ХЭРГИЙН ГОЛ НОТЛОХ БАРИМТ УСТГАГДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"
Мөн тэрбээр "Хөгжлийн банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй хугацаа аваад шүүхийн процесс удаан үргэлжиллээ гэж үзвэл ханшийн эрсдэлд орчихсон байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкинд хамгийн тулгамдаж буй асуудал бол зээлээ хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах асуудал юм. Хоёрдугаарт дээрх зээл нэг өдөр үүсээгүй. Хамгийн анх олгосон Хөтлийн зээлээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхээр улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжиж байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалган тогтоосон. Эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийгээд явж байна. Зээл олгох процесст эрсдэлийн болон газар дээрх барьцаа хөрөнгийн судалгаа гэх мэт олон тайлан мэдээллүүд гарч байж шийдвэр гардаг.
Энэ шийдвэр гаргалтад оролцоод эрсдэлгүй гэж дүгнээд өнөөдрийн нөхцөл байдалд зээл гаргахад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй, ажлын байран дахь заасан үүргээ биелүүлээгүй асуудал тогтоогдож байвал ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ –аас нэр бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлж, арга хэмжээ тооцох тухай мэдэгдэх хуудас ирсэн. Энэ хүрээнд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Жишээ дурдвал, Хөгжлийн банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан Н.Мөнхбат нартай холбоотой хэрэг байна. Энэ хэрэг дээр хэд хэдэн үйлдлийг шалгадаг. Хөгжлийн банкны барилгыг худалдан авсан асуудал мөн ордог. Энэ хэрэгт хоёр хуульч томилоод ажиллуулсны нэг нь хэлтсийн даргын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй.
-Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа.
Холбоотой мэдээ