Европа лиг: Дайнаа зогсоо | News.MN

Европа лиг: Дайнаа зогсоо

Европа лиг: Дайнаа зогсоо

Европа лиг: Дайнаа зогсоо

Европа лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2022.02.24/ боллоо. Энэхүү шатанд учраа таарсан Испанийн Барселона болон Италийн Наполи багууд тоглолтын өмнө “Дайнаа зогсоо” гэсэн баннерыг барьж, хамтдаа зогсон Орос-Украины үймээнийг зогсоохыг хүсчээ. Тоглолтын тухайд "Барселона" өрсөлдөгчөө 2-4 гэсэн харьцаатай хожин хоёр тоглолтын нийлбэр дүн 3-5 болж, дараагийн шатанд шалгарчээ.

Каталон үндэстний баяр бахдал "Барселона" баг 2004 оноос хойш анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож байна. Тэд энэ улирал УЕФА Аваргуудын лигийн хэсэгтээ гуравдугаар байрт орж, Европа лиг рүү унасан билээ.

Мөн энэ өдөр болсон Италийн "Аталанта" болон Грекийн "Олимпиакос" багуудын тоглолтод Украин хагас хамгаалагч Руслан Малиновский гоол оруулсныхаа дараа мөн “Украинд дайн хэрэггүй” гэх утгатай үгсийг фудволк дээрээ бичжээ.

Спортын салбарынхан чадах чинээгээрээ л Орос-Украины асуудлыг намжаахаар зүтгэж, хориг арга хэмжээ авч байна. Сүүлд Польш, Швед, Чехийн хөлбөмбөгийн шигшээ багууд Орост очиж, тоглохгүй гэдгээ мэдэгдэв. Ирэх гуравдугаар сарын 24-ний өдөр Польш-Оросын шигшээ багууд дэлхийн аваргын эрхийн төлөө тоглох бөгөөд ялагч нь Швед-Чехийн ялсантай учраа таарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-25 59.153.115.161

Хориг тавих нь хүч хэрэглэж, хүлээн авах боломжгүй нөхцлүүдийг сөрөг талдаа тулгаж байгаа хэрэг. Барууны орнууд ОХУ-ын эсрэг шинэ хүнд хориг тавьж, үүндээ ялангуяа ОХУ-ын төрийн томчууд ,томоохон компаниудыг олноор хамруулсан нь сөргөлдөөнийг улам дэвэргэж, дайны галыг улам өрдөх шиг боллоо.Хэрүүл нэмснээр үхэх сэсэхдээ хүрч буюу дайны аюулыг зайлуулах боломжгүй. Хэдэн хүн жагсаж эсэргүүцээд бүр ч чадахгүй.АНУ, НАТО ,ОХУ-ын зүгийн саналыг хүлээж авахаас өөр гарцгүй..Энэ орныг аюулгүй болгох.

Avatar

Зочин 2022-02-25 59.153.115.161

Цөмийн дайныг ойртуулж байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж