Европа лиг: Дайнаа зогсоо

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Европа лиг: Дайнаа зогсоо

Европа лиг: Дайнаа зогсоо

Европа лигийн хасагдах шатны ээлжит тоглолтууд өчигдөр/2022.02.24/ боллоо. Энэхүү шатанд учраа таарсан Испанийн Барселона болон Италийн Наполи багууд тоглолтын өмнө “Дайнаа зогсоо” гэсэн баннерыг барьж, хамтдаа зогсон Орос-Украины үймээнийг зогсоохыг хүсчээ. Тоглолтын тухайд "Барселона" өрсөлдөгчөө 2-4 гэсэн харьцаатай хожин хоёр тоглолтын нийлбэр дүн 3-5 болж, дараагийн шатанд шалгарчээ.

Каталон үндэстний баяр бахдал "Барселона" баг 2004 оноос хойш анх удаагаа энэхүү тэмцээнд оролцож байна. Тэд энэ улирал УЕФА Аваргуудын лигийн хэсэгтээ гуравдугаар байрт орж, Европа лиг рүү унасан билээ.

Мөн энэ өдөр болсон Италийн "Аталанта" болон Грекийн "Олимпиакос" багуудын тоглолтод Украин хагас хамгаалагч Руслан Малиновский гоол оруулсныхаа дараа мөн “Украинд дайн хэрэггүй” гэх утгатай үгсийг фудволк дээрээ бичжээ.

Спортын салбарынхан чадах чинээгээрээ л Орос-Украины асуудлыг намжаахаар зүтгэж, хориг арга хэмжээ авч байна. Сүүлд Польш, Швед, Чехийн хөлбөмбөгийн шигшээ багууд Орост очиж, тоглохгүй гэдгээ мэдэгдэв. Ирэх гуравдугаар сарын 24-ний өдөр Польш-Оросын шигшээ багууд дэлхийн аваргын эрхийн төлөө тоглох бөгөөд ялагч нь Швед-Чехийн ялсантай учраа таарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж