Украины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын халдлагын улмаас 57 украин хүн амиа алдаж, 169 хүн шархадсан гэв. Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригийн шөнө мэдэгдэл хийхдээ "ОХУ-ын халдлагын улмаас Украины 137 хүн амь эрсдэж, 316 хүн шархадсан" гэх харамсалтай тоо баримтыг хэллээ.
Зеленский өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видео мессежэндээ “Украиныг NATO-д элсэхийг бусад улс орнууд дэмжихээс айж байна" гэжээ. Учир нь, Пүрэв гаригт ерөнхийлөгч Зеленский Европын холбооны 27 улсын тэргүүнтэй холбогдож, Украин NATO-д элсэх боломжтой үгүйг тодруулсан байна. Тус 27 улсын тэргүүн хариулт өгч чадахгүй байсан гэж Зеленский нэмж хэлэв.
Харин тус нөхцөл байдлын үеэр ОХУ-ын Москва зэрэг хотуудад тайван байсангүй. Оросын 54 хотуудад дайныг эсэргүүцсэн жагсаал өрнөлөө. Ойролцоогоор 1700 гаруй иргэнийг цагдаа нар түр саатуулжээ. Москвагаас Чернобылийг эзлэн авсанд Москва хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн ч 957 оршин суугчдыг түр саатуулаад хорьжээ. Мөн Санкт-Петербург болон Екатеринбург хотын гудамжинд олон зуун хүн жагсчээ. Оросын олон нийтийн зүтгэлтнүүд Москвагийн хөршөө түрэмгийлж буй үйлдэлд эсрэг байр сууриа илэрхийлээд байна.
Жагсахаас гадна, хүний эрхийн нэрт өмгөөлөгч Лев Пономавьевын эхлүүлсэн дайны эсрэг өргөдөлд 330 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Мөн 250 гаруй ОХУ-ын сэтгүүлч, 250 шинжлэх ухааны эрдэмтэд, Москва хотын 200 гаруй зөвлөлийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж өргөдөл гаргажээ.
Эх сурвалж: SKY NEWS, CNN
Холбоотой мэдээ