Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо болон Нийслэлийн Байгаль Орчны Газар санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо болон Нийслэлийн Байгаль Орчны Газар санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Байгаль Орчны Газартай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд МББСБХолбооны гишүүн байгууллагууд нэгдэж, Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа “Минж үржүүлгийн газар”-т “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулан, мод тарих, минжний байгаль орчинд нөлөөлж буй эерэг талууд болон байгальд гүйцэтгэх үндсэн үүргийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах болон бусад ажлуудаар хамтран ажиллахаар боллоо.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Минж үржүүлгийн газар нь биологийн олон янз байдлыг хамгаалах, минж өсгөн үржүүлж, байгальд нутагшуулан экосистемийн таатай орчинг бүрдүүлж Туул голын урсацыг байгалийн аясаар сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулж байна. Одоогийн байдлаар манайд бүртгэлтэй 115 минж байгаа ба Минж үржүүлгийн газарт гадны сөрөг нөлөөллөөс хамгаалан 48 минж байгаа ба 67 минжийг байгальд нутагшуулсан байна. МББСБХолбоо болон Нийслэлийн Байгаль орчны газрын хамтын ажиллагааны эхлэл болж байгаль орчны тэнцвэрийг хадгалагч минжний амьдрах орчин нөхцлийг сайжруулахад мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж буйд Нийслэлийн засаг даргын тамгын газар болон НБОГ-ын  зүгээс талархал илэрхийлж байна” гэсэн бол МББСБХолбооны ерөнхийлөгч З.Алтанзул “Холбоо нийгэмд чиглэсэн олон төрлийн ажлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа гишүүн байгууллагуудын мянга мянган мод тарих, байгаль хамгаалах үйл хэргийг хамтын оролцоогоор илүү үр дүнтэй, нэгдмэл байдлаар зохион байгуулах гэж байна.  Минж үржүүлгийн газартай хамтран ажилласнаар Туул голын экологийн тэнцвэрт байдлыг сэргээхэд хувь нэмрээ оруулж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан зарласан НЭГ ТЭР БУМ МОД ТАРИХ хөдөлгөөнийг дэмжиж байгаагаараа онцлогтой юм. Бид бүхний зүгээс хамтарч ажиллах гэж байгаад их баяртай байна” гэв.

МББСБХолбооны гишүүн байгууллагууд 2022 оны дөрөвдүгээр сард цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлаа мянгаас дээш тооны мод тарин эхлүүлэх гэж байгаагаа дурдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж