Герман Украины дүрвэгсдэд туслахыг Польшт санал болгов

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

Герман Украины дүрвэгсдэд туслахыг Польшт санал болгов

Герман Украины дүрвэгсдэд туслахыг Польшт санал болгов

ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа дүрвэгсдийн урсгал зүүн Европын орнуудыг чиглэх болжээ. Тиймээс Польш улс дүрвэгсдэд хамгийн хурдан тусалж чадна гэж Герман улс үзэж байна. Германы дотоод хэргийн сайд Ненси Фазер Пүрэв гаригт Польш улс Украины дүрвэгсдэд туслахад Германы Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Европын мөргөлдөөнөөс болж 200 мянгаас нэг сая гаруй Украины иргэд нутгаасаа дүрвэх боломжтой гэж Германы засгийн газар судалгаа гаргасан байна. Тиймээс хил залгаа хөрш нь туслах нь зүй ёсны зүйл гэж Герман улс мэдэгджээ.

Польш улс Украины иргэдийг хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд халдлагад шархадсан хүмүүсийг  тээвэрлэх галт тэрэг, түргэний машин, эмнэлэг зэргийг бэлтгэсэн гэж тус улсын засгийн газар мэдэгдэв. Одоогийн байдлаар олон тооны дүрвэгсдийн хөдөлгөөн хөрш орнууд болон Германд ажиглагдаагүй байна. Мөн Польш дүрвэгсдийг хүлээн авах нэмэлт дэмжлэгийн хүсэлт гаргаагүй байна.

Эх сурвалж: USNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж