"ГХЯ оюутнуудын хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.25-нд нийтлэгдсэн

"ГХЯ оюутнуудын хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна"

"ГХЯ оюутнуудын хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна"

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн улсад суралцаж байгаа оюутнуудын эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2022.02.25/мэдээлэл хийлээ.

Эцэг, эхчүүдийн төлөөллийн хэлж байгаагаар Украинд суралцаж байгаа монгол оюутнуудын хоол, хүнсний нөөц дуусч, бэлэн мөнгөгүй болсон. Агаарын дайралт өгөх дохиоллоос болж хүүхдүүдийг гадагшаа огт гаргахгүй байгаа. Гэтэл Гадаад харилцааны яамнаас худал мэдээлэл өгч байна. Нөхцөл байдал хүндэрч байгааг оюутнууд хэлээд байхад нутаг буцах хүсэлтийг хүлээж аваагүйд гайхаж байна.

Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд гэдэг хүн цахим уулзалтын үеэр дайн болохгүй. Утгагүй зүйл ярьж бусдыг дагаж байснаас тайван хичээлээ хий гэж хэлсэн байсан. Монголыг хариуцаж байгаа албаны хүн нь ингэж хэлэхээр ямар хариуцлагагүй яамтай гэдгийг хүмүүс харж байгаа байх.

Тийз, бусад зардлаа даалгах хүсэлт нэг ч оюутан тавиагүй. Тэд зөвхөн өөрсдийн зардлаар Монгол руу буцах хүсэлт л гаргасан. Тийм байхад зөвшөөрөл олгоогүйгээс өнөөдрийн хүнд нөхцөл байдалд хүүхдүүдийг үлдээж байна. Нислэг үйлдэх ямар ч боломжгүй газраас чартер нислэгээр хүүхдүүдийг татна гэж сайд нь мэдээлж байна. Энэ бол худал гэдэг байр суурийг илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж