Украинаас төрөн гарсан мэргэжлийн боксын шилдгүүдийн нэг, Киев хотын захирагч, хүнд жингийн дэлхийн аварга асан Виталий Кличко эх орныхоо төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Боксын замналаа өндөрлүүлсний дараа улс төрд орж, Украины нийслэл Киев хотын захирагч болсон тэрбээр нийслэл нь аюулд ороод буй гэв. Тэрбээр “Би Украинд итгэж байна. Би эх орондоо итгэж байна. Ард түмэндээ итгэж байна. Тэмцэх болно. Надад өөр сонголт байхгүй. Би үүнийг хийх ёстой” гэж өчигдөр/2022.02.24/ "ITV"-д өгсөн өглөөний ярилцлагадаа хэлжээ.
Харин өчигдөр үдээс хойш өөрийн дүү Владимир Кличкотой хамт бичлэг цацсан бөгөөд уг бичлэгтээ “Олон улсын түншүүддээ хандаж хэлэхэд одоо Украинд болж буй эмгэнэлт явдлыг харахыг уриалж байна. Энэ утгагүй дайнд ялагч гэж байхгүй. Харин ялагдагч л байна. Ийм зүйл Украинд болохыг битгий хүлээн зөвшөөрөөч. Европ болон дэлхийд ийм зүйл болохыг битгий хүлээн зөвшөөрөөч. Нэгдмэл байхдаа бид хүчтэй. Бид Украиныг дэмжиж байна, баярлалаа” гэжээ.
Wladimir Klitschko and Vitali Klitschko launch a joint video appeal after Vladimir Putin launched an invasion of Ukraine by Russia…
[📽️ @Vitaliy_Klychko & @Klitschko] pic.twitter.com/uVG4NqtCff
— Michael Benson (@MichaelBensonn) February 24, 2022
Холбоотой мэдээ