Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь | News.MN

Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Украин-Оросын талаарх улс орнуудын байр суурь

Украин-Оросын талаар улс орнуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд ямар байр суурьтай байгааг та бүхэнд хүргэе.


АНУ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, дэлхийн улс орнууд Оросын цэргийн довтолгоонд хариуцлага тооцно гэж мэдэгдэв. Тэрбээр энэхүү халдлагыг “өдөөн хатгасан, үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.

Жо Байден “Оросын цэргийн хүчний үндэслэлгүй, өдөөн хатгасан халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө залбиръя. Энэ дайралтын улмаас учрах үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос л хүлээнэ. АНУ болон түүний холбоотнууд, түншүүд нэгдсэн бөгөөд тэдний эсрэг шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авах болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэв.

Их Британи

Их Британи болон түүний холбоотнууд мөн Орост шийдэмгий хариу өгнө гэж тус улсын ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Украинд болж буй үйл явдалд санаа зовж буйгаа илэрхийлж, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдож, дараагийн алхмуудын талаар ярилцсан аж.

Борис Жонсон твиттер хуудаснаа “Ерөнхийлөгч Путин Украины эсрэг ямар ч үндэслэлгүй дайралт хийснээрээ цус урсгах сүйрлийн замыг сонголоо. Их Британи болон манай холбоотнууд тэдэнд эрс шийдэмгийн хариу барих болно” гэж жиргэжээ.

Франц

Франц мөн Оросыг буруушаасан. Тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн твиттер хуудаснаа “Орос улс цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой” гэж мэдэгдэн, Орос “дайн хийх” шийдвэр гаргасан гэв. Тэрбээр “Франц Украинтай эв санааны нэгдэлтэй байна. Украинчуудын талд зогсч, түншүүд болон холбооднуудтайгаа хамтран дайныг зогсоохоор ажиллаж байна” гэжээ.

Итали

Италийн ерөнхий сайд Марио Драги Оросыг шүүмжлэн Европ болон НАТО яаралтай хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж мэдэгджээ. Тэрбээр “Италийн Засгийн газар ОХУ-ын Украинд хийсэн дайралтыг буруушааж байна. Энэ бол үндэслэлгүй, зөвтгөх аргагүй үйлдэл. Итали улс Украины ард түмэн, байгууллагуудтай энэ аймшигт мөчид ойр байх болно. Бид Европ болон НАТО-ийн холбоотнуудтай нэн даруй, шийдэмгий байдлаар хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.

Япон

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Оросын Украинд хийсэн дайралтыг буруушааж, “олон улсын дэг журмын суурийг ганхуулж байна” гэж тодорхойлжээ. Тэрбээр “Оросын дайралт нь олон улсын дэг журмын үндсийг ганхуулж байгаа учир нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого хийж буй нэг талын үйлдлийг зөвшөөрөхгүй. Бид Оросыг эрс буруушааж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа АНУ-тай хүчин чармайлтаа нэгтгэн, энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх болно” гэжээ.

Европын холбоо

Европын холбооны удирдагчид Оросыг шүүмжилж, “Европт эргэн дайныг авчирлаа” гэж тодотгон Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа амласан. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен өөрийн твиттер хуудаснаа “Бид ерөнхийлөгч Путиныг Европын аюулгүй байдлын бүтцийг нураахыг зөвшөөрөхгүй” гэжээ. Харин Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель ерөнхийлөгч Путинд хандан “утгагүй түрэмгийллээ” зогсоохыг уриалан “Энэ бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европын хамгийн хар бараан цаг мөчүүдийн нэг” хэмээн ярив.

Урсула фон дер Ляйен мэдэгдэлдээ “Бид Оросын эдийн засгийн стратегийн гол секторуудын зах зээл, технологид нэвтрэх боломжуудыг хаах болно. Үүнээс гадна бид Европын холбоон дахь Оросын хөрөнгийг царцааж, Оросын банкуудын Европын санхүүгийн зах зээлд нэвтрэхийг зогсооно” гэжээ. Үүнийхээ эхлэл болгон Кремлийн албаны хүмүүс, хууль тогтоогчид болон тус улсын гурван банкны Европын санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг хязгаарлаад байна.

НАТО

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын Украинд хийсэн халдлагыг буруушааж, “тоо томшгүй олон энгийн иргэний амь насыг эрсдэлд оруулж байна” гэж шүүмжилжээ.

Тэрбээр “Энэ бол олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд Евро-Атлантын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Бид удаа дараа анхааруулж, дипломат замаар уйгагүй хүчин чармайлт гаргасан ч Орос үл тоож, тусгаар тогтносон улсын эсрэг түрэмгийлэл үйлдлээ. Бид мөн Беларусийг ийм халдлагыг зөвшөөрснийг буруушааж байна” гэжээ.

НАТО хуурай газрын болон агаарын хүчин мөн түүнчлэн тэнгисийн хүчээ нэмэгдүүлж эхэлсэн.

Герман

Германы канцлер Олаф Шольц “Энэ бол Украины хувьд аймшигтай өдөр, Европын хувьд хар өдөр” гэж тодотгожээ. Германы гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Бүх үйл явдалд бэлтгэсэн” гэдгийг зарлаж, G7, НАТО, Европын холбоо хамтран хориг арга хэмжээг зохицуулах, аюулгүй байдлын хэмжээг бууруулах чиглэлээр хамтран ажиллана гэж мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд Герман, Орос улсууд худалдаа, эрчим хүчний харилцаагаа өргөжүүлсэн бөгөөд дээрх үйл явдлын дараа Оросоос Герман руу байгалийн хий тээвэрлэх зорилготой 11 тэрбум ам.долларын өртөгтэй “Умард Урсгал II” төслийг зогсоохоо Берлиний тал мэдэгдлээ.

Израиль

Израилийн гадаад хэргийн сайд Яир Лапид Оросын үйлдлийг буруушааж, Украины ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ. Тэрбээр “Изриал улс Орос, Украинтай гүн гүнзгий, урт удаан, сайн харилцаатай. Тус хоёр улсад хэдэн арван мянган израилчууд, еврей хүмүүс бий. Тэдний аюулгүй байдал хангах нь мөн бидний анхаарах асуудал” гэжээ.

Хятад

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Бээжин хөшигний ард Москваг дэмжиж буй гэх санааг үгүйсгэсэн. Тэрбээр ярихдаа “Бид Америк шиг Украинд их хэмжээний цэргийн техник нийлүүлэхгүй. Орос хүчирхэг гүрэн учир Хятад болон бусад улс орнууд тэдэнд цэргийн тусламж үзүүлэх шаардлагагүй. Хятад улс өнөөдөр Украинд болсон үйл явдлыг болоосой гэж хүсээгүй” гэжээ.

Харин Хятадаас НҮБ-д суугаа элчин сайд Жан Жүн НҮБ-ын аюулгүйн зөвлөлд үг хэлэхдээ бүх талуудыг тэвчээртэй байж, хурцадмал байдлаас зайлсхийхийг уриалав. Тэрбээр “Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх үүд хаалга бүрэн хаагдаагүй, хаагдах ч ёсгүй” гэжээ.

Энэ долоо хоногийн Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өөрийн твиттер хуудаснаа Тайванийн эрх баригчдыг Украины асуудлыг өөрт ашигтайгаар ашиглахыг оролдохгүй байхыг анхааруулж, “Тайвань бол Украин биш” гэв. Мөн Хятадын Хятадын гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Жао Лиажин олон нийтийн сүлжээнд АНУ-ын хийсэн дайн, цэргийн ажиллагааны жагсаалтыг нийтэлж, “Дэлхий дахинд хэн бодит аюул заналхийлж байгааг хэзээ ч бүү мар” гэжээ.

Канад

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Оросын өдөөн хатгасан үйлдлийг Украины бүрэн эрхт байдалд заналхийлж, олон улсын хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэв. Тэрбээр мэдэгдэлдээ “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Украины ард түмэн өөрсдийн ирээдүйгээ чөлөөтэй тодорхойлох ёстой. Оросын увайгүй үйлдэл шийтгэлгүй үлдэхгүй” гэжээ.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай оролцогчийн хувьд Өмнөд Солонгос улс зэвсэгт түрэмгийллийг таслан зогсоох, нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ болон олон улсын бусад хүчин чармайлтыг дэмжиж нэгдэх болно” гэжээ.

Иран

Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан ОХУ-ын талд байгаа мэт мэдэгдэл хийж, удахгүй болох хямралд НАТО-г буруутгав. Тэрбээр твиттер хуудаснаа “Украины хямрал НАТО-ийн өдөөн хатгалтаас үүдэлтэй. Гал зогсоож, улс төрийн хүрээнд ардчилсан шийдэлд хүрэх нь зайлшгүй зөв” гэжээ.

Финланд

Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё Оросын халдлагыг хатуу зэмлэн буруушааж, энэхүү халдлагыг Украинд төдийгүй Европын бүх аюулгүй байдлын тогтолцоонд халдсан гэж тодорхойлсон байна. Мөн тэрбээр Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудын удирдагчид нэгдсэн байр суурьтай байгаа гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зориг 2022-02-25 202.21.124.132

Хойд солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт улсуудын байр суурь яагаад байхгүй байгаа юм бэ.

Avatar

Зочин 2022-02-25 122.201.22.194

Уг нь ямар ч тусгаар тогтносон улс өөрийнхөө асуудлыг хэнээс ч хамааралгүй өөрөө шийдэх эрхтэй баймаар. Гэтэл үүнийг АНУ хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Энэ балмад бодлогын золиос нь Украйн боллоо. 1986 оноос хойш буюу Чернобылийн аймшигт аваараас хойш украйнчууд бүтэн нойртой хонож үзээгүйг тухайн үед ЗХУ-д суралцаж байсан бидний үеийнхэн сайн мэднэ дээ.М.С.Горбачев шиг тэнэг гайнууд хүн төрөлхтөнд ямар их гамшиг авчирдгийг гэрчлэх хүмүүс бид нар байна.

Avatar

Зочин 2022-02-25 103.212.119.107

Америкчууд украйныг турхирч энэ дайныг эхлүүлсэн.

Avatar

Зочин 2022-02-25 202.9.46.154

Usa olon dain hiideg bizdee

Avatar

Зочин 2022-02-25 153.133.165.150

Ер нь бол оросын буруу!
Гэхдээ Монголд Украйн шиг зүйл тохиолдохгүй гэх баталгаа байхгүй!

Avatar

Зочин 2022-02-25 202.9.40.40

ОХУ хонь шиг тэвчээд байвал нь хотууд дээр нь цөмийн бөмбөг хаях гэж байлаа. НАТО- г тэлэхгүй гэж, 1994 билүү, гэрээ байгуулснаа зөрчөөд польш, румынд цэргээ байрлуулсан, украинд оруулна гэж зүтгэсэн. Нөгөө журам баримтална гэдэг хоосон үг үү? Украиныг хатгаж донецк, луганск руу буудуулна, химийн з****г хэрэглэлээ гэж гүтгэнэ, орос хэлтнүүдийг хавчсан хуулийг нь зөв гэнэ. Украин хөөрөөд улам ардчилсан бус замд орсон, э/з авах юмгүй, 10 гаруй сая иргэд нь дүрвэчихсэн, коррупц их, гэхдээ манайд хү

Avatar

Зочин 2022-02-25 98.37.80.18

Putin bol daranguilagch , alan hydagch

Avatar

Зочин 2022-02-25 64.119.26.74

Путин улс орны аюулгүй байдлын төлөө хийж байгаа тэмцэл хятад улс аймхай байгаа биз цаг нь болоход өөрийн хэрэгцээ байхгүй л бол найз гэж хэзээ ч байдаггүйг харууллаа жижиг улсуудыг дарангуйлдаг болохоос
Нато гоос айж жинхэнэдээ
Оросод тусалж дэмжих улс мөнөөс мөн байсан чанар ингэж гарч ирж байгаа юм өөдгүй улс

Avatar

Иргэн 2022-02-25 59.153.114.209

Юугаа ч мэдэхгүй орос ах нар миний орос гэж х у ц агсад.

Avatar

Зочин 2022-02-25 213.87.130.245

**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-25 139.5.218.120

Amerik l hor, holionii ezed dee. Diilehee baihaar garaad yavchihdag, ter uls oron uhne uu sehne padlii baihgui. Amerikiin dagaj daldagnaad sainaa uzehgui dee

Avatar

Ovgon 2022-02-25 192.82.65.103

фашист мунхаг путлерийн ачаар орос, украйн гэж энэ славян гаралтай 2 том улс эвлэрэшгүй дайсан болж, хоорондоо алалцаж байгаа нь нэг талаар баярлууштай үйл явдал шүү. хэрэв энэ 2 нэгдсэн нэг улс болвол монгол гэх мэт ойр хавийн жижиг улсуудыг зовоож колоничлосон хуучны оросын эзэнт улс шиг их хүчирхэг империалист улс болж мэдэх аюултай байсан шүү. фашист путлерийн ачаар энэ 2 орос бие биенээ хэмлээд устгаад хүчээ бараад сууж байвал бидэнд өлзийтэй ч юм шиг. аливаа юм 2 талтай байх юм да кк.

Avatar

Зочин 2022-02-25 59.153.115.161

Одоо дэлхийн ихэнх орон АНУ-ын уяаны нохойнууд болсон. Хэлснийг нь л хийх болно

Avatar

Иргэн 2022-02-25 202.21.100.59

Яс хаясан болгоны зоргоор зодолдоод байж болохгүй л байлтай. Ийм түрэмгий хандлагыг хэзээ ч зөвшөөрөхгүй ээ.

Avatar

Зочин 2022-02-25 66.181.180.65

Украйны ерөнхийлөгч нар дандаа бүтэхгүй улсууд гарсанаас болж ӨНӨӨДРИЙН ийм байдалд хүрсэн

Avatar

Зочин 2022-02-25 79.193.115.1

jJag zov hellee. Ter 2 Klichko ujanii nohod.

Avatar

Зочин 2022-02-25 139.216.75.82

Ялагчыг шүүдэггүй юм. Одоо хурдан Оросыг дэмжсэн мэдэгдэлээ хийж олны анхааралыг татаж чадвал Манай улсыг байгуулж өгсөн их ач тусыг нь хариулж харагдах гээд бн!! Үүнийг ертөнц даянаараа гайхан харж эзэнЧингэсээс улбаатай Монголын ёс суртахуун, жудаг нүнжиг ямар агуу болохыг ойлгож авах болно. Хоёр хөрш маань одоохондоо жижигхэн ядуу боловч ямар агуу том хөрштэйгөө цоо шинээр олж харах болно!

Avatar

Зочин 2022-02-25 139.5.217.141

Гацаа мэдрэл с** вэ ямар ккк гостуу гостуу

Avatar

Zocn 2022-02-25 202.126.89.155

Ci ooroo mdrel bndaa

Avatar

Zochin 2022-02-25 202.126.89.155

Yg zow todorhoi goe tailbarllaa yadagch bsan orosool demjih ni zow 💪

Avatar

Путин 2022-02-25 66.181.161.114

Битгий эргүү юм бичээд бай усан тэнэг минь

Avatar

Заагч 2022-02-25 202.9.46.80

За битгий ш** вирус хятадын шээсээ танай хятадаас Орос айлаа юу алалцаад л дуусна тэр их зэвсэгийг хадгалах бараа биш дайснуудаа устгахад л хэрэглэх зориулалттай эд хог хятадап Магадан лалрын хятад вэ Монголоос зайлаач.

Avatar

Зочин 2022-02-25 122.201.22.161

Хэрэв БНХАУ Путины түрэмгийллийг буруушаах л юм бол Путя дэлхийд цор ганцаардаж бууж өгнө!!! "Үхэхдээ үхэр буугаа тавина" гэгч л болж байна л даа!!

Avatar

Зочин 2022-02-25 74.73.106.211

Hujaa daraa ni bas Taivan iig avchih geed l haraad l baij bgaa daa!!! Muu Huvalznuud!!!

Avatar

zochin 2022-02-25 98.215.126.149

taivaniig avahad zugeer zugeer.Taivani mongoliin tusgaat togtnoliig huleen zuvshuurdgui delhiin tsoriin gants uls gedgiig cham shig ork medehguildee.

Avatar

Зочин 2022-02-25 192.82.77.168

Хятадын хажууханд Бээжинд шууд цохилт өгч чадах хойд солонгос гэж цөмийн зэвсэгтэй улсаас айж яахаа мэдэхгүй байгаа. Хятадын үгээр, хятадын аясаар байх нь солонгос залхаж эхэлсэн. Хятад нь хойд солонгосоос айгаад юуны орос байхав дээ. Хойд солонгос хуцвал хятадыг эзлэж авах чадах хэмжээнд болсон. Арми нь 2 сая хүнтэй. Цөмийн зэвсэгтэй улс учраас Хятад азид дураараа дургих ямарч аргагүй болсон. Монголд худал ярьж хятадын сүрийг магтах хэрэггүй.

Avatar

Зочин 2022-02-25 59.153.115.161

ОХУ-ыг буулгаж авах гэж байхгүй. Эх орноо харийн буруу санаатнуудын хоол болгох иргэд биш.Оросуудтай тэрсэлж байж цөмийн халуун тогоонд бүгдээрээ шарагдах вий дээ

Avatar

zochin 2022-02-25 184.144.55.230

XОШИН ШОГИЙН ЕРӨНXИЙЛӨГЧТЭЙ, XОТЫН ДАРГА БОКСЧИНТОЙ, XОЙНООСОО XАТГАX НАТО-ТОЙ XОЙНО XОГОН ДЭЭР ГАРАXААС ЯАX ВЭ XӨӨ

Avatar

Зочин 2022-02-25 202.55.188.35

Оросуудаас нь илүү Путиныг дэмжиж нтр дутвал яасан юм бэ?

Avatar

УМ МАНИ БАДМЭ ХУМ 🌷🌷🌷 2022-02-25 202.126.89.203

ХИЖИГ ТАХАЛ ӨВЧИН ЗОВЛОН ДЭЛХИЙ НИЙТИЙГ 3 ЖИЛ ЭЭРЛЭЭ…ОДОО ДАЙН ДАЖИН…ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН ҮГҮЙ ӨВЧИН ҮГҮЙ ДАЙН ҮГҮЙ АМГАЛАНГААС ҮЛ ХАГАЦАХ БОЛТУГАЙ ‼️ ХАМАГ АМЬТАН АМАР АМГАЛАН , ХҮСЭЛ ШУНАЛААС ТЭРГҮҮТЭЙ МУУ СЭТГЭЛ, МУУ ҮЙЛДЭЛ , НҮГЭЛ ХИЛЭНЦ БҮРЭЭС АНГИД ЭНГИЙН, ЗӨВ Л АЖИЛЛАЖ АМЬДРААСАЙ 🙏🙏🙏

Avatar

Тэди 2022-02-25 103.136.254.8

Нэгэн цагт Нэг туган доор байсан ах дүүсээс өөрцгүй тул яаж ч асуудал хурцадсан Украйн, Орос, Беларус зэрэг улс орнууд өөр хоорондоо дайн хийх ёсгүй. Өөр улсууд байсан бол ойлгохсон.

Avatar

ЗОЧИН 2022-02-25 192.82.64.190

ХЭТ ҮНЭСХЭРХЭХ ҮЗЭЛ ЮУН ХҮРГЭДИЙГ БИД ХАРАВ ,,,ТЭГЭЭД ҮҮСЭЛ ГАРЛАА МАРТААД ДУЛЬТРАА ХЭЛЭЭР УЛС ОРНООР ЯРИХЫГ АЛБАДААД ,ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ ЭРХЭД ХАЛДАЖ БУСДЫН ҮГЭЭР ҮГ ХИЙЖ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭСНИЙ ҮР ДУН ШҮҮ ДЭЭ ,,,,МОНГОЛЧУУДАД БИДЭНД ТОМ СУРГАМЖ СУРГАЖ БОЛОЛОО ДОО ,,,,,,

Avatar

зочин 2022-02-25 103.26.195.163

Хамтын ажиллагаатай гээд байгаа Хятадын элчин сайдууд хүртэл дайны үйл ажиллагаа буруу гэж шууд үзэл бодлоо хэлээд байна шүү дээ. Ийм үхмэл аймхай улс байж болохгүй.

Avatar

зочин 2022-02-25 103.26.195.163

Аль нэг талын алдаа дутагдал ярихаасаа илүү Монголын ард түмэн дайн тулааны үйл ажиллагааны эсрэг байгаагаа илэрхийлж дэлхийн улс оронуудтай үзэл бодолоо нэгтгэх ёстой шүү. Монгол дахь элсин сайдын яамны гадна жагсах, мэдэгдэл хүргэх ч юмуу, зөөлөн арга хэмжээ авах зэргээр тусгаар улс гэдэгээ харуулах л хэрэгтэй шүү. Өнөөдрийн байдлаар Оросын Москва, петрбург, Краснодарь зэрэг хотуудад хүчтэй жагсаалууд болж л байна ш дээ. Бид юм гуйх болохоороо аль альнаас нь л харилцаатай гээд л байдаг.

Avatar

Иргэн 2022-02-25 192.82.71.93

Яах гэж тэгвэл НАТО г заавал оросын хил дээр авчрах гээд бгаа юм бээ. Оросын нутагт 3 минутанд хурэх пуужин энэ тэр байрлуулаад л одоод бсан юм биш уу. Оросыг арай л ганцаардуулаад бна уу л гэж харж бна. Дайн хийх нь буруу л бх л даа.

Avatar

Badarch taxar 2022-02-25 59.153.114.153

Монгол оросыг дэмжсэн мэдэгдэлээ яаралтай хийх ёстой !!

Avatar

Зочин 2022-02-25 139.5.218.11

Эргvvтээ бай малаа. Манай улс тевийг сахьсан байр суурьтай

Avatar

Зочин 2022-02-25 72.196.192.250

Hutsdag haltar aa, bvv solior !

Avatar

shaaldaa 2022-02-25 124.158.67.164

yu h*****d bgaanbee haha

Avatar

зочин 2022-02-25 202.21.104.2

ирваа! хоосон толгойт минь чи дайнд хөөрөхгүй ээ!

Avatar

хүннү 2022-02-25 202.179.27.28

Үүнд АНУ буруутай. Байнга л улс орнуудыг хагаралдуулж хооронд нь муудалчуулж, яс хаяж байх юм. Жинхэн хор найруулаг улс юм. Орос Украины ард түмэн нягт холбоотой ах дүү хүмүүс. Гэтэл одоо бие биенээ буудан алж байна. Ийм байдалд оруулсан улс бол Америк. Бүх бурууг энэ улс хүлээх ёстой. Оросыг хараан зүхэх хэрэггүй. За тэр европын улсууд америкт тал засаж олон долоон юм донгосож л байг. Өөрийгөөч хамгаалж чадаргүй байж эрх чөлөө ярих дуртай хүмүүс.

Avatar

Осор 2022-02-25 202.55.188.43

Орос Украйны асуудлаас үүдэн манайд ойлгомжтой болж байгаа нэг зүйл нь оросын төрийн санхүүжилттэй тролл баг монголд ажилладаг нь мэдээллийн дайн хийдэг нь олон олон төслүүдийг зогсоох нийгмийн үзэл санааны суурь бэлддэг нь батлагдаж бна

Avatar

Зочин 2022-02-25 202.55.188.81

Usa demii chalchsaar uk ugchih yum bol delhiid usa g hen ch toohgui terguulegchiin bai suuria aldna nato ch ugui bolno

Avatar

Зочин 2022-02-25 192.82.83.10

ДОНБАСС БОЛ ЗҮГЭЭР Л ӨНГӨН ШАЛТАГ. ОРОСУУД ДАЛИМДУУЛЖ САЙН ХҮНИЙ ДҮР ЭСГЭЖ ТҮРЭМГИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БАЙНА. ҮНЭ ӨРТӨГ НЬ СЭХЭХЭЭРГҮЙ ХҮНД ТУСАНА ОРОСУУДАД!

Avatar

ЗОЧИН 2022-02-25 192.82.64.190

БИТГИЙ МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БОД ,,,,,БИД ЯДУУ БУУРАЙ ОРОН Ч ГЭСЭН ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ,,ХЭН БУРУУ ЗӨИЙГ УХААРНА ,,,,

Avatar

Зочин 2022-02-25 192.82.83.10

ЕРТӨНЦИЙН БУЗАР ПУТИНЫГ ХЯТАД ИРАН МЭТИЙН ОРКУУД Л ДЭМЖСЭН БАЙХ ЮМ ДАА

Avatar

Зочин 2022-02-25 98.215.126.149

chamaas l deer orkuud yum geech.

Avatar

Зочин 2022-02-25 66.181.161.5

Оросын ард түмэн хөөрхий

Avatar

Би 2022-02-25 202.126.88.204

1 зүйл туйлын үнэн. Орос ялагдаж болохгүй, украйн бол хамаагүй. Бидний хувьд

Avatar

РАВДАН 2022-02-25 66.181.161.108

ПҮҮЖЭЭ БҮҮ ГУЙ! БҮҮ ИТГЭ! БҮҮАЙ! ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧИЙН АЛДАР БАДРАГ! САНАЛАА ИЛЭРХИЙЛСЭН УЛСУУД БҮГД АНУУСЫН БӨГЛӨӨНҮҮД БАЙНА. ЭНДЭЭС ХАРАХАД Л ОРОСЫГ ХЭТЭРХИЙ ИХ БУЛАНД ШАХСАН БАЙНА! ХАРИУГАА ХҮРТНЭЭ ТА НАР!

Avatar

Зочин 2022-02-25 64.119.21.102

1. АНУ ямар ч байсан ОХУ, Украйн 2-ыг мөргөлдүүлэх эхнийхээ хүслийг биелүүллээ. 2. Уг нь АНУ-ын тооцоогоор бол өөрийнх нь шингэрүүлсэн хийг Европчууд Оросоос авдагаасаа 2-.. дахин үнээр авах ёстой, харин энэ асуудал хир биелэхийг цаг хугацаа харуулах байх. 3. Славянчуудыг хооронд нь алацуулж Оросыг сул байлгах Англосаксийн хүсэл биелэх эсэхийг харах үлдлээ. 4. Одоо харин энэ үйл явдал урт хугацаандаа юу болохыг цаг хугацаа харуулна. Орос үүнд 20 гаруй жил бэлтгэсэн.

Avatar

Зочин 2022-02-25 202.21.100.210

АНУ ЕХ үнэндээ Путиныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн нэг улсыг хавчин гадуурхаж дэндүү буланд шахсан. 2014 онд Майданы хувьсгалын үеэр ОХУ-г дэмжиж байсан хэдэн арван иргэд Үйлдвэрчиний ордонд амьдаараа шатан хашгирч байсан тэр өдөр Путины нүднээс урссан нулимс улаарч эхэлсэнг АНУ ЕХ Украйны улс төрчид хайхарсангүй. Дарангуйлал хүчирхэл өөрөө дахиад хүчирхийлэлийг төрүүлдэг жамтай

Avatar

иргзн 2022-02-25 66.181.188.30

Орос -Украйны Дайныг жинхэнэ өдөөч өдөөн хатгасан Улс АНУ ,

Avatar

Зочин 2022-02-25 146.7.15.6

Хошин шогийн жүжигчин мэргэжилтэн төрийн толгойд гарахаар ийм юм болж байна даа, Украйнаас манайх сургамж авах ёстой

Avatar

Ванга шиг хэлчие 2022-02-25 202.21.108.210

Ялагчыг ялагдагчид шүүдэггүй юм, удахгүй барууныхан нэг нэгээрээ нөгөөгөөсө нуугдан Путинд ирж сөгдөн мөргөж өвдөгнөөс нь адис аван шарвагнанаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж