Орчин цагийн “K-Pop”-ын томоохон төлөөлөгч “BTS” хамтлаг АНУ-ын Лас Вегас хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх боллоо. Тоглолт ирэх дөрөвдүгээр сард болно гэж тус хамтлагийн менежментийн агентлагаас мэдэгдэв.
Тодруулбал, "BTS Permission to Dance on Stage – Las Vegas" нэртэй тоглолт нь дөрөвдүгээр сарын 8-9-нд болох бол дөрөвдүгээр сарын 15-16-нд “Allegiant” цэнгэлдэх хүрээлэнд болох гэнэ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Лос Анжелес хотод 210 мянга гаруй үзэгчтэй тоглолтоо хийж байжээ.
Лас Вегаст болох тоглолтын тасалбарыг худалдаж авч чадаагүй хүмүүсийн хувьд ойролцоох “MGM Grand Garden Arena”-д том дэлгэцээр шууд үзэх боломжтой гэв.
Алдартай хамтлагийнхан Лас Вегаст болох тоглолтдоо бэлдэхийн зэрэгцээ гуравдугаар сард Сөүлд тоглолтоо хийнэ. Мөн есдүгээр сарын 3-нд 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоор АНУ-г зорих юм. Учир нь “BTS”хамтлаг 2021 оны мегахит "Butter" дуугаараа Грэммийн шагнал гардуулах ёслолын шилдэг поп дуэт төрөлд нэр дэвшсэн байна.
Эх сурвалж: YONHAP NEWS
Холбоотой мэдээ