ОХУ, Украин хоорондын дайн дэлхий дахиныг түгшээж, анхаарлын төвд байна. Тэр дундаа Монгол Улсын хувьд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны импорт зогсох вий гэх болгоомжлол байгаа. Уг асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өөдрөгөөр харж байгаа бололтой. Тэрбээр "ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсч магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гэх тайлбарыг өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн юм. Түүний хөрсөн дээрээ буугаагүй уг мэдэгдэл олон нийтийг гайхшируулав.
Бодит байдал дээр, ОХУ, Украины дайны нөхцөл байдал цаашид хүндэрвэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн цохилтод орох эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байгаа. Мөн твиттерт ч бас уг асуудалд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хямралуудыг харьцангуй хөнгөн давдаг бол энэ удаагийн хямрал шууд нөлөөлөх эрсдэлтэй” гэж өөрсдийн байр сууриа илэрхийлцгээж байна.
Холбоотой мэдээ