“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” эмхэтгэл хэвлэгдлээ | News.MN

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” эмхэтгэл хэвлэгдлээ

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” эмхэтгэл хэвлэгдлээ

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” эмхэтгэл хэвлэгдлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар гадаад оронд хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хуулбарлан авах, хуулбарлан авсан соёлын өвийг дотооддоо хадгалан хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо хамтран “Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулсан.

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Их британи, Япон, Польш, Унгар, Монгол Улсын 18 эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн Та бүхэнд толилуулж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл нь ОХУ, БНХАУ, Их британи, Франц, Япон, Турк, Унгар, Вьетнам Улсад хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримт, бичгийн дурсгал, монгол ном судрууд болон Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримтат өвийн талаар архивын салбарт баримталж буй бодлогыг багтаасан.

Эх түүх, соёлоо эрхэмлэн сонирхон судлагч болон эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал нэгэн сурвалж болно гэдэгт найдаж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-24 213.87.158.250

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-24 103.26.195.252

2021 оны ном байна аа сайхан ном

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж