Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан онцлох 10 зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан онцлох 10 зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Төрийн ордонд боллоо.

Чуулганы эхний өдөр  “Хөвсгөл нуурын эко системийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр 4 салбар хуралдаан болж, өнөөдрийн үндсэн хуралдаанаар 26 зүйл бүхий зөвлөмж гаргасан юм.

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан онцлох 10 зөвлөмж:

  • Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
  • Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох;
  • “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх,  усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
  • Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжууд байгуулах;
  • Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
  • Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээ боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;
  • Ханх, Хатгал сумын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус, ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
  • Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж