Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Гадаад харилцааны яамнаас уг түүхт ойд зориулан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг нээн, зочид, төлөөлөгчдөд толилуулав.
Гэрэл зургийн үзэсгэлэнд Гадаад харилцааны яамнаас гадна Батлан хамгаалах яам, НЗДТГ зэрэг байгууллага хамтран хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх ховор, нандин зургуудын архивыг дэлгэсэн юм.
НЗДТГ-аас үе үеийн хотын удирдлагуудын Япон Улсын төлөөллүүдтэй хийж буй уулзалтын агшин болоод хотууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан зарим арга хэмжээний зургуудыг үзэсгэлэнд дэлгэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР






























Зочин 2022-02-24 213.87.158.250
>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Хотын уугуул иргэн 2022-02-24 103.26.194.251
Энэ тэгээд зөвхөн хэдэн дарга нарт зориулсан хаалттай үзэсгэлэн юм уу. Олон нийт үзэх боломжгүй юм уу. Хоёр улсын харилцаа бол зөвхөн хэдэн дарга нарын уулзалт биш. Жирийн иргэдийн харилцаа гэдгийг хоёр улсын ГХЯ-ны нөхдүүд ойлгодог болов уу..