Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалтыг 8 дахь жилдээ 2022 оны 2 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар болон цахим системийг хэрхэн ашиглах талаар арга зүйг танилцуулж байна.
Сургалт семинарт аймаг, нийслэл, агентлаг, яамдууд болон бусад байгууллагууд төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, тайлан хариуцсан 260 гаруй албан хаагчид оролцож байна.
Эх сурвалж: Сангийн яам
Холбоотой мэдээ