713,790 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

713,790 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 269,307,111 төгрөгийн үнийн дүн бүхий 713,790 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +11.60%), "Талх чихэр" ХК (TCK +7.42%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +6.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -15.00%), "Монгео" ХК (MOG -14.52%) болон "Ремикон’ ХК (RMC -11.89%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 68,008 ширхэг нэгж эрхийг 21,388,107 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэгийг 990,000 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаагаар төгрөгийн 748,996 ширхэг хувьцааг 711,546,200 төгрөгөөр,  ам долларын 9,600 ширхэгийг 960,000 ам доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс +0.4% хувиар өсч, 39,206.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,472,394,866,287 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж