Хятад улсад 2022 оны хоёрдугаар сарын 22 буюу зургаан 2 давхардсан өдөр бэлгэшээлтэй хэмээн олон мянган хос гэрлэжээ.
Хятад хэлэнд хайр болон хоёр гэсэн ханзнууд нь ижил дуудлагатай. Тиймээс хоёрын тоо нь хайр дурлалд аз авчирна гэж тэд итгэдэг аж. Энэ жилийн хоёрдугаар сарын 22-ны өдөр Мягмар гариг тохиосон нь бүр илүү бэлгэшээлтэй зүйл болсон бөгөөд 200 жилийн дараа л дахин ийм өдөр тохионо гэж “South china morning post”-д бичсэн байна. Түүнчлэн энэ өдөр нь урдаасаа ч хойноосоо ч адилхан уншигддаг онцлогтой.
Энэ өдөр Бээжин хотод 4745 хос гэрлэлтээ бүртгүүлэх захиалга өгчээ. Энэ нь Валентины баярын өдөр өгдөг захиалгаас хоёр дахин их тоо юм. Захиалгад дарагдсаны улмаас гэрлэлт бүртгэх товчооны ажлын цаг уртсаж, үдийн цайндаа хүртэл ороогүй аж. Зөвхөн Бээжингээр зогсохгүй Шанхай тэргүүтэй бусад томоохон хотуудад ч гэрлэх хосын тоо хоёроос гурав дахин өссөн байна.
"Covid-19-ийн халдвараас зайлсхийхийн тулд олноороо бөөгнөрөхгүй байсан нь дээр гэдгийг иргэдэд сануулмаар байна. Хэрэв та бүхэн бие биедээ хайртай бол өдөр бүр л хайр дурлалын өдөр" гэж гэрлэлтийн товчооны ажилтан хэлжээ.
Хятадаас гадна Сингапурт энэ өдөр 500 гаруй хос хуримласан байна. Сингапур улсын 5.7 сая хүн амын дийлэнх нь хятад үндэстэн байдагтай энэ нь холбоотой байж мэдэх юм.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ