Украинд үлдсэн 27 оюутныг Польшоор дамжуулан татахаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Украинд үлдсэн 27 оюутныг Польшоор дамжуулан татахаар судалж байна

Украинд үлдсэн 27 оюутныг Польшоор дамжуулан татахаар судалж байна

НЭМЭЛТ:

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ:

-Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. Тодруулбал, 22 иргэн байнгын аж төрдөг. Тэдний олонх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон эсвэл олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэд ирэх сонирхлоо илэрхийлээгүй. 68 оюутантай сарын өмнөөс Гадаад харилцааны яам холбогдож эх орондоо ирэх зөвлөмж өгсөн.

Украинд манай улсаас Элчин сайдын яам байхгүй, Өргөмжит консул ажилладаг. Өнгөрсөн сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. Одоогоор 27 оюутан Украинд байна. Өчигдөр тэдэнтэй холбоо бариад цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн, хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнууд байна. Тэд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн.

Украинд олон улсын нислэгүүд цуцлагдсан. Эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирэхээр болж, зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна.

Украины дөрвөн хотод манай оюутнууд байгаа. Бид Улаанбаатар хотод суугаа Элчин сайдууд болон Европт сууж буй Элчин сайдуудтай байнгын холбоотой мэдээлэл солилцож байгаа.

-Оюутнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Одоо бол цэргийн объект руу довтолгоо хийгдэж байгаа гэсэн олон улсын мэдээлэл байна. Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутам мэдээ өгч байгаа. Уг мэдээгээр эрсдэлд орсон манай улсын иргэн байхгүй, ямар нэгэн халдлагад өртсөн байшин барилга, объект байхгүй, дотооддоо хоргодох байр, метроны буудал руу хүмүүсийг орохыг уриалж байгаа. Дотооддоо нийтийн тээвэр, галт тэргээр нүүж болно зөвлөмж өгч байгаа. Оюутнуудад баримт бичиг зайлшгүй шаардлагатай эд зүйлсээ авах, зөвлөмж өгч,   асуудлыг Өргөмжит консул зохион байгуулж байгаа. Нэг тооцож чадахгүй эрсдэл нь гадуур хамаагүй гарах, автобус унаа хөлслөөд хил рүү явах асуудал тодорхой биш байна. Замдаа нийтийн тээврээр явж байхдаа янз бүрийн эрсдэлд орох нөхцөл байдал гарч магадгүй. Байдлыг ажиглаж байгаад шийдвэр гаргаж, аль аль талаар нь эрсдэлийн зөвлөмж гаргана.

-Оюутнуудын зүгээс бичиг баримтын зөрчилтэй гэсэн тайлбарыг өгч байгаа. Энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ. Холбогдох Консулын ажилтнууд тэднийг тоогоогүй гэдгийг хэлж байна?

-Бидэнд тийм асуудал байвал Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс 24 цаг ажиллаж байгаа. Эргэн тойрны Элчин сайдын яамдууд руу хандаж болно. Маргааш, нөгөөдөр ФранкФурт, Истамбулаар дамжиж ирэх олон улсын нислэгүүд цуцлагдахгүй бол нисэх онгоцоор ирнэ. Хэрвээ нислэг зогсвол машинаар Польш руу оюутнуудаа тээвэрлэх нь байна. Тэгэхээр дор хаяж 1000 км болно. Польшийн хил дээрээс визээ авна. Польшоос наашаа Франкфурт юм уу, Истамбулаар дамжина. Визны асуудалд Польшийн тал зөвшөөрч байгаа учраас асуудал гарахгүй. Бид тэнд нь автобус унааг нь яриад бэлдчихсэн. Цагийн байдлыг нь харж байгаад аль болох хурдан татаж авна. Польшоор дамжуулан авахаар ярьж байна.

Иргэдээ татан авах, гурав дөрвөн хувилбар бий. Нэг бол бид Монголынхоо нисэх онгоцыг хөөргөөд иргэдээ авах эсвэл айлын нсиэх онгоцонд суугаад Истамбул, Франкфуртаар авчрах, үгүй бол машинаар яваад дамжаад ирэх боломж байна.

-Украин хүнтэй гэр бүл болсон иргэдийг яах вэ?

-Өөрсдийнх нь эрхийн асуудал. Бид тийм иргэнтэй холбогдсон. Заримд нь явах сонирхол байгаагүй. Тэнд оршин суудаг 22 иргэн ирэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн.

-Тэнд байгаа хүмүүст урьдчилсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?

-Украинд иргэдийг хоргодох байранд байхыг уриалж байгаа. Довтолгоо энгийн иргэд рүү чиглээгүй учраас наашаа ирэх бүх замын зардал, хоол хүнс, холбогдож гарах зөвшөөрөл виз бүх зардлыг бид хариуцахаар тохирсон. Үүссэн нөхцөл байдалд Монгол Улс бусдын адилаар санаа зовниж байгаа.


Засгийн газар Украинд байгаа монгол иргэдийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2022. 02.24/  хурал товложээ. Тодруулбал, тус улсаас Монгол Улсын иргэдээ татан авах  зардлыг шийдвэрлэх асуудлаар хуралдаж байна.

Шадар сайд өнөөдөр мэдээлэл өгөхдөө “Украинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа. Онц байдал зарласан дайны нөхцөл байдал үүсч болзошгүй учраас улс орнууд өөрсдийн иргэдтэй холбоотой арга хэмжээг авч байна.  Монгол Улсын нийтдээ 60 гаруй иргэн, оюутан тус улсад байдаг. Одоо 30-аад иргэн бий. Гадаад харилцааны сайдтай уулзаж үүрэг даалгавар өгсөн. ОХУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамтай хамтарч иргэдээ яаралтай татан авч, эх орондоо ирэх иргэдийг  буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж