Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ | News.MN

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэхээр санал нэгдлээ

НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон  ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг ҮСАХ-г тэртээх 1965 онд анх Хотын соёл амралтын парк нэртэйгээр байгуулж байжээ. ҮСАХ  нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг. Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг. Тиймээс ҮСАХ-гийн болон бусад байгууллагын  газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.

Ажлын хэсэг нь ҮСАХ-гийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ  тун удахгүй НИТХ-д өргөн барих юм. Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, ҮСАХ-гийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, санал нэгдлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-24 213.87.158.250

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2022-02-24 192.82.73.99

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН ГЭЖ ХУУЧИН ПАРКИЙГ ХЭЛЭЭД БАЙНА УУ?
ТЭГВЭЛ ТЭР ПАРК БАЙХГҮЙ БОЛСОН ШДЭЭ. ГАЗРЫГ НЬ ГАЛАВТ ХУВААЖ АВЦГААГААД ХЭДХЭН ТОГЛООМ Л ХАРАГДДАГ.

Avatar

shangrilag nuraay 2022-02-24 192.82.76.185

shangriikag nuaaj bsij bid parka avna

Avatar

shangriikag bugd ochij nuraah hergtei ter tusmaa huuhduud odoo bugdiin nuraan 2022-02-24 192.82.76.185

shagrilaag nuaaj ehlii

Avatar

иргэн 2022-02-24 202.131.227.82

ГАЗРЫГ НЬ БУЦААН ХҮҮХДИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР НЬ АШИГЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ. ХҮҮХДИЙН ГЭСЭН НЭРТЭЙ БОЛГОНЫГ УСТГАЖ, ХУВИЙН ЭЗЭМШИЛД ӨГСӨН ШҮҮ.

Avatar

/ I 2022-02-24 202.179.25.90

Одоо бужигнаан үүсгэж байгаад татан буулгана.Тэгээд газар дээр нь алалцана даа

Avatar

Зочин 2022-02-24 103.80.210.183

хэлэлцэж яадаг юм газраа аваад баьсан байруудыг нь хураагаад л хүүхдийн төлөө ашигла

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж