Дайны нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн бирж унаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Дайны нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн бирж унаж байна

Дайны нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн бирж унаж байна

Владимир Путин Украин руу довтлох шийдвэр гаргасны дараа санхүүгийн зах зээл донслов. Учир нь8 өнөөдөр  Оросын рублийн ханш 5.4 хувиар буурч, түүхэн доод хэмжээндээ хүрлээ.

Москвагийн бирж өнөө  өглөө бүх зах зээл дээрх арилжаагаа түр зогсоосноо мэдэгдэв. “Brent” маркийн нефтийн үнэ 2014 оноос хойш анх удаа баррель/100 ам.доллар давлаа. Алт болон никель, улаан буудай зэрэг үнэт түүхий эдүүдийн хамт иен, ам.доллар зэрэг найдвартай валютууд өссөн байна.

Хонконгийн “Hang Seng” 3.1 хувиар, “Nikkei”  2 хувиар, Сөүл 2.7 хувиар, Сиднейн “ASX” 3 хувиар унаснаар хөрөнгийн зах зээлүүд ихээхэн алдагдал хүлээж эхэллээ. Азийн худалдаа эрхлэлт муудсан цаг үед улам дордуулах үйл явдал боллоо. “MSCI”-ийн Японоос гадуурх Ази Номхон далайн бүс нутгийн хувьцааны хамгийн өргөн хүрээний индекс . “MIAPJ0000PUS” 3.2 хувиар доошлон, Австралийн хувьцаа .”AXJO” 3хувиар , Хятадын цэнхэр чип .”CSI300” 1.3 хувиар буурчээ.

Эх сурвалж: UKRIFORM, NASDAQ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж