Монголын койн дэлхийн ТОП биржүүдэд арилжаалагдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

Монголын койн дэлхийн ТОП биржүүдэд арилжаалагдаж байна

Монгол улсын крипто зах зээлийн 80%-ийг эзэлдэг Ихбит компанийн IHC буюу Inflation Hedging Coin нь дэлхийн ТОП биржүүд болох BitMart, Bithumb, Pancakeswap, Apeswap дээр арилжаалагдаж байна. Эдгээр биржүүд дээр өдөрт 2 сая долларын Ихкойны арилжаа хийгддэг байна. Ихбит компани нь олон улсад томоохон кампанит ажлуудаа эхлүүлээд зогсохгүй Монголдоо олон шинэ хэрэглээ, хамтралууд зэрэг ихкойнтой холбоотой шинэ содон үйлчилгээгээ нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

Тэгвэл тус компани ирэх Даваа гаригт буюу 2-р сарын 28-ний өдөр “Small to BIG” арга хэмжээг зохион байгуулан 2022 онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна. Тус арга хэмжээ нь виртуал хэлбэрээр явагдах бөгөөд үзэхийг хүссэн хүмүүс https://www.facebook.com/ihcoinofficial фейсбүүк хуудас руу орон онлайн хэлбэрээр үзэх боломжтой юм байна.

Ихбит компани нь 2021 оны 8-р сарын 25-ний өдөр Монголын 4 крипто бирж дээр нэгэн зэрэг IEO-гоо хийсэн ба хоёрдагч зах зээл нээснээс ердөө нэг сарын дотор 2500%-ийн өсөлтийг үзүүлжээ. Мөн Ихкойн нь энгийн нэг койн гэхээсээ илүүтэйгээр нийгэмдээ зөв зүйлийг үлгэрлэж, залуучуудыг дэмжихийг эрмэлздэг бөгөөд үүний жишээ нь саяхан болсон Үндэсний сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд IHC Apes багийг бүрдүүлэн бүхий л талаар дэмжин оролцсон нь сагсан бөмбөгт хайртай залуучуудад хийсэн томоохон дэмжлэг, бодит хөрөнгө оруулалт болж чаджээ. Мөн сагсан бөмбөг төдийгүй и-спортийн баг тамирчдаа ч дэмжин ажиллаж байгаа юм байна.

Энэ мэтчилэн Ихбит компанийн залуусын хөрөнгийн зах зээлд хийсэн ажлууд болон залуусаа дэмжсэн нийгмийн хариуцлагын бодит хөрөнгө оруулалтууд нь маш олон хүнийг хамруулж, эерэг зүйлд давалгаалуулж чаддагийг харж болохоор байна. Тэр ч утгаараа 2-р сарын 28-ний өдөр болох “Small to BIG”  арга хэмжээ хүлээлт өндөртэй байгаа юм.

Уншигч та IHC-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч крипто зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэх зорилготой байгаа бол 2-р сарын 28-ний өдөр https://www.facebook.com/ihcoinofficial фейсбүүк хуудсаас шууд хүлээн авч үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж