"Бид газар доорх метронд нуугдаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.02.24-нд нийтлэгдсэн

"Бид газар доорх метронд нуугдаж байна"

"Бид газар доорх метронд нуугдаж байна"

Орос улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулж, 10 орчим муж, хотуудад зэвсгийн цохилт өгч эхэлсэн талаар албаныхан мэдээлж байна. Украины цэргийн байгууламжууд руу ОХУ  пуужингаар цохилт өгч буй бичлэгүүд ил болов. Оросын цэргүүд өмнөд хэсгийн Одесса, Мариуполь боомт хотуудад галт зэвсэг ашиглан дайралт хийж байна. Мөн ОХУ-аас тус улсыг бөмбөгдөж эхэлсэн тухай "Интерфакс Украин" мэдээлсэн.

Тиймээс Украины Харьков хотод амьдардаг Монгол Улсын иргэн Б.Тэгш-Очиртой холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр "Миний хувьд Украины Харьков хотод ажиллаж, амьдардаг. Эхнэр маань Украин улсын иргэн. Бид хоёр хүүхэдтэй. Манай хотод монгол оюутнууд суралцдаг. Одоогийн байдлаар хэчнээн монгол оюутан байгааг сайн хэлж мэдэхгүй. Монголоос тусгай үүргийн онгоц явуулбал эх орон руугаа явмаар байна.

Нөхцөл байдал тун хэцүү байна. Оросын талаас өглөөнөөс эхлэн пуужин харавлаа. Өнөө өглөө 05:10 цагт газар хөдөлж байгаа юм шиг чичирхийлэл мэдрэгдсэн. Харьков хотын зэвсгийн агуулах гэх мэт байлдааны бүсүүдийг бөмбөгдсөн. Ер нь бүх хүмүүс айж, сандарч байна. Бид одоо газар доор метронд нуугдаж байна. Бүх хүмүүс метронд чихэлдэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж